Сүүн шүдний сойз
/Анхны алхам, Ягаан/
6-7 сартай
9,500
(Бөөний үнэ: 0₮)
Ариутгах аргууд
Буцалгах, Цахилгаан зууханд халаах, Ариутгах бодисоор
/Зөвхөн 6-12 сартайд хэрэглэж болох 1,2-р үеийн сойзыг ариутгаж хэрэглэнэ үү/
Материал
Бариул, Их бие : Дулаанд тэсвэртэй полимер (нийлэг) - PP (160-190градуст тэсвэртэй)
Резин хэсэг : Сополимер резин
Сойзны үс : Сополимер резин
Бүтээгдэхүүний код
11111

Шүдээ угааж сурах анхны алхам. 

Амандаа сойз хийж сурах дасгалыг эхлүүлэхэд тохиромжтой. 
Бохь шиг зөөлөн материалтай тул амандаа хийхэд аюулгүй, хүүхдэд тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг.
6-8 сартай хүүхдийн гар, аманд тохирсон хэмжээтэй, барих болон амандаа хийхэд зөөлөн, хэрэглэхэд хялбар.

Нарийхан үстэй учир сүүн шүд болон буйлыг гэмтээхгүйгээр бохирдлыг арилгана. Хоолойруугаа гудрахаас сэргийлсэн хамгаалагчтай. Сойзны бариулын арын хэсэг нь зөөлөн материалтай тул аюулгүй.

Q
Шүдний сойзыг хүүхэд өөрөө бариад угааж болох уу?
A
Хүүхдийн шүдний сойз нь хүүхэд барихад эвтэйхэн бариултайгаар хийгдсэн. Амруугаа сойзоо хийх дасгалаас эхлэх учраас заавал асран хамгаалагчтайгаар сурч эхэлнэ. Тоглоом биш учраас хамаагүй бариулж, тоглуулж болохгүй. Санамсаргүй ослын шалтгаан болно.
Q
Шүдийг нь зөв угаалгаж, сойзыг хэрхэн зөв хэрэглүүлж сургах вэ ?
A
Сойзыг зөв хэрэглүүлж сургах 4 үе шат байдаг. “6-8 сартай үе” Хүүдийн шүд цухуйж эхэлсэн үеэс 1-р шатны сойзыг хэрэглэж, амандаа хийж сурах дасгалыг хийлгэнэ.
Урд шүд ургасан үе буюу 8-12 сартайгаас 2-р шатны сойзыг хэрэглэж, угаах аргыг аав, ээж нь үлгэрлэн сургана. Араа шүд ургаж эхлэх үе буюу 12 сартайгаас 3-р шатны сойзыг хэрэглэж араа хүртэл сайн угаах дасгалыг хийлгэнэ. 18 сартайгаас шүдээ гүйцэд сайн угааж сургана.
Q
Хүүхдийн шүдний сойзонд ариутгал хийдэг үү?
A
6-8, 8-12 сартай үед хэрэглэх сойзыг буцалгах, богино долгионы зууханд уураар ариутгах, ариутгах бодисоор ариутгаж болно. 12 сартайгаас хойш хэрэглэх шүдний сойзонд ариутгал хийдэггүй.
  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.