Сүүн шүдний сойзны багц
6-7 сартай
18,900
(Бөөний үнэ: 0₮)
Багц
3н төрлийн сойз, аюулгүйн хамгаалагч - 1ш
Ариутгах аргууд
Буцалгах, Цахилгаан зууханд халаах, Ариутгах бодисоор
/Зөвхөн 6-12 сартайд хэрэглэж болох 1,2-р үеийн сойзыг ариутгаж хэрэглэнэ үү/
Материал
Бариул, Их бие : Дулаанд тэсвэртэй полимер (нийлэг) - PP (160-190градуст тэсвэртэй)
Резин хэсэг : Сополимер резин
Сойзны үс : 1,2-р үе - Сополимер резин, 3-р үе - Полимер (нийлэг)
Бүтээгдэхүүний код
11111

Хүүхэд шүдээ өөрөө угааж сурахад хэрэглэнэ.

Хүүхдийн өсөлтөд тохируулан хийгдсэн, шүд угааж сургахад зориулагдсан сойзны багц.
Хүүхдийн гар болон аманд тохирсон хэмжээтэй, зөөлөн материалтай учир барих болон угаахад эвтэйхэн. Хоолойруугаа гудрахаас сэргийлсэн аюулгүйн хамгаалагчтай. 


1-р үе: "6 сараас дээш"

Амандаа сойзоо хийж сурах дасгалаас эхэлнэ.
Бохь шиг зөөлөн материалтай сойз. Аюулгүйгээр амандаа хийж болно. Нарийн үстэй учир сүүн шүд, буйлыг гэмтээхгүйгээр бохирдлыг арилгана.

2-р үе: "8 сартайгаас дээш"

Угаах мэдрэмж, хөдөлгөөнийг заана.
Бохь шиг зөөлөн материалтай, үстэй сойз. Удаан хөдөлгөөнийг дэмждэг. Зөөлөн нарийн үс нь сүүн шүдний паалан болон буйлыг гэмтээхгүйгээр бохирдлыг арилгана.
Өөрөө шүдээ сайн угааж сурвал аюулгүйн хамгаалагчийг авч хэрэглүүлнэ.

3-р үе: "12 сараас 18 сартай үед"

Араа шүднүүдийг хүртэл сайн угааж сургах. Зөөлөн, богино нарийн үстэй. Палан болон буйлыг гэмтээхгүйгээр бохирдлыг арилгана.
Толгойн хэсэг нь нимгэн тул хүүхдийн жижиг аманд хөдлөхөд тохиромжтй. Бариулан дээрээ хоолойруугаа гудрахаас сэргийлсэн тэмдэглэгээтэй.

*18 сартайгаас дээш хэрэглэх шүдний сойз тусдаа зарагддаг.

Q
Шүдний сойзыг хүүхэд өөрөө бариад угааж болох уу?
A
Хүүхдийн шүдний сойз нь хүүхэд барихад эвтэйхэн бариултайгаар хийгдсэн. Амруугаа сойзоо хийх дасгалаас эхлэх учраас заавал асран хамгаалагчтайгаар сурч эхэлнэ. Тоглоом биш учраас хамаагүй бариулж, тоглуулж болохгүй. Санамсаргүй ослын шалтгаан болно.
Q
Шүдийг нь зөв угаалгаж, сойзыг хэрхэн зөв хэрэглүүлж сургах вэ ?
A
Сойзыг зөв хэрэглүүлж сургах 4 үе шат байдаг. “6-8 сартай үе” Хүүдийн шүд цухуйж эхэлсэн үеэс 1-р шатны сойзыг хэрэглэж, амандаа хийж сурах дасгалыг хийлгэнэ. Урд шүд ургасан үе буюу 8-12 сартайгаас 2-р шатны сойзыг хэрэглэж, угаах аргыг аав, ээж нь үлгэрлэн сургана. Араа шүд ургаж эхлэх үе буюу 12 сартайгаас 3-р шатны сойзыг хэрэглэж араа хүртэл сайн угаах дасгалыг хийлгэнэ. 18 сартайгаас шүдээ гүйцэд сайн угааж сургана.
Q
Хүүхдийн шүдний сойзонд ариутгал хийдэг үү?
A
6-8, 8-12 сартай үед хэрэглэх сойзыг буцалгах, богино долгионы зууханд уураар ариутгах, ариутгах бодисоор ариутгаж болно. 12 сартайгаас хойш хэрэглэх шүдний сойзонд ариутгал хийдэггүй.
  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.