Хоол хийх багц
(Нэмэлт тэжээл хэрэглэх үеэс )
6-7 сартай
45,000
(Бөөний үнэ: 0₮)
Дагалдах хэрэгсэлүүд
Таг, үрэгч, хадгалах сав, шүүс шахагч, нухагч, зуурмаг холигч, халбага
Ариутгах арга
о Буцалгах о Цахилгаан зууханд хийх о Ариутгагч бодисоор.
Нухагч элдүүрийг буцалгаж, ариутгах бодисоор ариутгана.
Материал
Дулаанд тэсвэртэй полимер (нийлэг) - PP (160-190градуст тэсвэртэй)
Бүтээгдэхүүний код
11111

Нэмэлт хоолыг хурдан хугацаанд бэлтгэхэд хэрэглэх хоол хийх багц юм.

Зөвхөн энэхүү багц бүтээгдэхүүнээр нэмэлт хоолны бүх үйлдлийг хийж болно. Үүнд: үрэх, нухах, шүүс шахах, үрж бутлах
Бичил долгионы зууханд үрэгч болон нухагч элдүүрээс бусдыг хэрэглэж болно.
Хөргөгчид мөн хийж болно.
Хэрэглээгүй үед угсарч цомхон болдог. Хэсэг тус бүр нь орох дарааллын тэмдэглэлтэй учир хурааж угсархад хялбар.

Q
Хоол хийх багц бүтээгдэхүүний хэсгүүд тусдаа зарагддаг уу?
A
Пижионы хоол хийх багцын хэсгүүд тус тусдаа үнэтэйгээр худалдаалагддаг. Гэхдээ тухайн оронд нийлүүлэгдээгүй, худалдаанд хараахан гараагүй байх тохиолдлууд байна.
Q
Хүүхдийн нэмэлт хоол хийх багц бүтээгдэхүүнийг богино долгионы зууханд ашиглаж болох уу?
A
Нэмэлт хоолыг хийгээд бүлээсгэх хэмжээнд хэрэглэж болно. Шүүгч болон нухагч элдүүрийг богино долгионы зууханд хийж болохгүйг анхаарна уу.
Q
Нухаш болон шүүс, шөлний халбага нь хир хэмжээтэй вэ?
A
Халбаганы хонхорхой нь ус хийсэн тохиолдолд нухашны халбага нь ойролцоогоор 0,5сс, шүүсний халбага нь ойролцоогоор 1,5сс багтаамжтай юм.
Q
Нэмэлт тэжээлээ сайн идэж өгөхгүй байгаа үед яах хэрэгтэй вэ?
A
Энэ хүүхэд ийм зүйлд дургүй учраас үүнийг хийхгүй гэж шийдэлгүй өдөр бүр бага багаар дасгаж, нэмж хийж өгөх хэрэгтэй. Халуун бүлээний хэмжээ болон хүүхдийн хоолны халбагыг сольж үзэн заавал нэмэлт хоолонд ороход туслах хэрэгтэй.
Q
Хуванцар нэмэлт тэжээлийн бүтээгдэхүүнд өнгө орвол яах хэрэгтэй вэ?
A
Хуванцар бүтээгдэхүүн нь жимсний шүүс болон ногооны шүүсэнд удаан хийгээд орхисны дараа богино долгионы зууханд халаавал өнгө ордог. Аюулгүй байдлын тал дээр асуудалгүй ч нэг өнгө орчихвол буцаж хэвэндээ орохгүй. Хэрэглэснийхээ дараа заавал угааж цэвэрлэх шаардлагатай.
  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.