Соруултай усны сав
/өндөр, цэнхэр/
9-10 сартай
29,900
(Бөөний үнэ: 0₮)
Хэмжээ

330мл

Ариутгах аргууд

Буцалгах, Цахилгаан зууханд хийх, Ариутгалын бодисоор.

Материал

Сав, бариул, слайдтай таг, түгжээ : Дулаанд тэсвэртэй полимер (нийлэг) - PP (160-190градуст тэсвэртэй)
Соруул, амсар : Силикон резин

Бүтээгдэхүүний код

22222

Нярайгаас 5 нас хүртэл удаан хугацаанд хэрэглэх соруултай усны сав.

Хэмжээ томтой учраас хэмжээг нь томсгох зорилгоор ахин өөр сав худалдан авах шаардлагагүй. Бариулыг нь хэрэглэхгүйгээр ашиглаж болох учраас цүнхэнд авч явахад авсаархан.
Онгойж хаахад хялбар бөгөөд таглаа сайтай учир асгарахгүй. Нярай хүүхэд ч ууж болохоор зөөлөн соруултай. Цөөн төрлийн хэсгээс бүрдсэн учраас угааж цэвэрлэх, угсарахад хялбар. Ариутгагч бодисоор ариутгаж болно.

Бүдэг шар, Бүдэг ягаан, Бүдэг цэнхэр гэсэн 3 төрлийн өнгөний сонголттой.

Q
Өндөр болон жижиг Соруултай усны саванд халуун уух зүйл хийж болох уу?
A
50 градусаас дээш халуунтай зүйл огт хийж болохгүй. Соруулаар уух зүйл гарч түлэгдэх аюултай. Мөн усны саванд хийсэн зүйлээ богино долгионы зууханд халааж болохгүй.
Q
Усны саванд зориулсан дан соруул бүх усны саванд таарах уу?
A
Усны савны амсар 28 мм-ийн диаметртэй /энгийн усны савны амсрын хэмжээ/ бол хэрэглэж болно. Амсар нь 38 мм-тэй бол болохгүй.
Q
Усны саванд зориулагдсан дан соруулыг яаж ариутгах вэ?
A
Буцалгах, богино долгионы зууханд уураар ариутгах, ариутгалын бодис хэрэглэх гээд аль альнаар нь болно.
Q
Усны саванд зориулагдсан дан соруулыг яаж сайн цэвэрлэх вэ?
A
Соруул цэвэрлэх зориулалттай сойзоор угаахад тохиромжтой. Угаалгын шингэнээр сайн угаагаарай.
Q
Усны саванд зориулагдсан дан соруулд ямар хэмжээтэй энгийн соруул таарах вэ?
A
Соруулын диаметр 5-6мм, урт нь 180мм-ээс дээш.
  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.