Угжин аяга /3 сартайгаас/
3-4 сартай
31,900
(Бөөний үнэ: 0₮)
Угжны хөхөлт

Хөхөлтийн хэмжээ : М (Y хэлбэрийн нүхтэй) 3-с дээш сартай нярайд тохирсон

Савны хэмжээ

200мл

Материал

Хөхөлт : Силикон резин
Аяга : Дулаанд тэсвэртэй полимер (нийлэг) - PP (160-190градуст тэсвэртэй)
Таг, Бариул, Хөхөлт тогтоогч : Дулаанд тэсвэртэй полимер (нийлэг) - PP (160-190градуст тэсвэртэй)

Бүтээгдэхүүний код

13701

Пижион компани нь нярайн өсөлт хөгжил, сарын онцлог болон амны хөгжилд тааруулан шингэнийг уулгаж сургах зориулалт бүхий 4 төрлийн Маг Маг аягыг үйлдвэрлэдэг.

Уг хүүхдийн аяга нь хүүхэд өөрөө барьж ууж сурахад туслах анхны алхам болох юм.
Угжны толгой нь Япон эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд гарсан бөгөөд эхийн хөхний толгойн хэлбэртэй хамгийн адилхан юм.

Бариул нь хүүхдийн гарт маш эвтэйхэн бөгөөд гараараа барьж уухад тохиромжтой байхаар налуу хийгдсэн.  
Аяганы ёроол нь зөөлөн материалаар хийгдсэн учир гулгахгүй.
Цөөн хэсгээс бүрдсэн учир угааж хэрэглэхэд хялбар, угсрагддаг.
Тагтай учир ариун цэврийн шаардлага хангана.

Q
МагМаг сэнжтэй аяганд уух зүйл хийгээд богино долгионы зууханд хийж халааж болох уу?
A

Уух зүйл хийгээд ууж болохоор халуунтайгаар халаагаад хэрэглэж болно. Хоол болгох хэмжээнд ашиглаж болохгүй. Богино долгионы зууханд уух зүйл хийж халаасан тохиолдолд сэнжийг салган зөвхөн аяган хэсгийг хийж халаах хэрэгтэй. Мөн тослог ихтэй зүйл хийж халаахаас зайлсхийх хэрэгтэй.

Q
МагМаг -ийн соруулаар халуун зүйл сорьж болох уу?
A

Халуун зүйл хийж болохгүй. Аяганд халуун уух зүйл хийвэл соруулын дунд хэсгээс эсрэг урсгалд орж түлэгдэх шалтгаан болдог учир хэрэглэж болохгүй.

Q
МагМаг бариултай аяганд сүү хийж уулгаж болох уу?
A

МагМаг -ийн бариултай аяга нь хөхнөөс өөр зүйлээр уулгаж сургахад зориулагдан хийгдсэн бөгөөд жимсний шүүс, шөл, хөхүүлсний дараа уух сүү зэргийг уулгаж болно.

Q
МагМаг -ийн соруултай төрлийн таглааг онгойлгоход хэцүү байна яаж онгойлгох вэ?
A

Асгарах гоожихоос сэргийлэн хатуу хийгдсэн. 2 гараараа сэнжнээс барьж таглааг түлхэж онгойлгоно.

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.