Хуванцар угж, 240мл
(шар өнгөтэй)
3-4 сартай
29,900
(Бөөний үнэ: 0₮)
Угжны хөхөлт

3 сартайгаас эхлэн хэрэглэнэ.
"Ү" хэлбэрийн нүхтэй / М - хэмжээтэй

Ариутгах арга

Буцалгах, Цахилгаан зууханд хийх, Ариутгах бодисоор

Материал

Хөхөлт : Силикон резин
Их бие : Өндөр үзүүлэлттэй полимер (нийлэг) - PPSU (270градуст тэсвэртэй)
Угжны таг : Дулаанд тэсвэртэй полимер (нийлэг) - PP (160-190градуст тэсвэртэй)
BPA Free

Бүтээгдэхүүний код

11111

Хөхөөр хооллолтыг дэмжих бүтээгдэхүүн.

Япон улсын төрөх эмнэлэгүүдэд хамгийн их хэрэглэгддэг.
Угжны хөхөлт нь 3 сартай нярайн хөхөө хөхөх хурд, хүч, амны хэлбэр зэрэг онцлогуудад тааруулж хийгдсэн.
Эхийн хөхийг хөхөхтэй адилаар (3-5) сартай нярайн хөхөлтийн хэмжээгээр сүүг гадагшлуулах бөгөөд хөхөөр хооллож байхдаа хослуулан хэрэглэж болно.
Угжны сав нь гарт барихад эвтэйхэн, халтирхааргүй хэлбэртэйгээр хийгдсэн.
Угаах болон хэрэглэхэд хялбар өргөн амсартай.
Хөнгөн, бат бөх хуванцар савтай. Нярайн уух хэмжээнээс хамаарсан 160мл, 240мл-ийн 2 хэмжээтэй ба таг нь 2 өнгөний сонголттой.

※ Угжны хөхөлт нь нярайн хөхөх рефлексийг хөгжүүлэх 3 чухал хэсгийг хангасан хэлбэртэй.
- 1-рт : Огцом сорох
Хөхөлтийн арын хэсэг нь өргөн учир хүүхдийн уруул тулж, наалдаж өгнө.
- 2-рт : Хэлний хөдөлгөөнөөр сүүгээ гаргах
Зөөлөн уян хөхөлттэй учраас хэлний хөдөлгөөнөөр аяндаа сүү гарч байхаар хийгдсэн.
- 3-рт : Залгих
Нярайн сарын онцлогт таарсан хэмжээтэйгээр сүү гарах тул удаан, таатайгаар хөхөж болно.

Q
Угжинд дагалдаж ирдэг хөхөлтийн хэмжээний талаар мэдээлэл өгөөч?
A

Угжны хэмжээнээс (160мл, 240мл) хамаараад дагалдах хөхөлтийн хэмжээ болон нүх нь ялгаатай байдаг.

Угж

Хэмжээ

Нүхний хэмжээ

Материал

Шилэн, Хуванцар

160мл

SS (цэгэн нүх)

Силикон резин

Шилэн, Хуванцар

240мл

M (дугуй нүх)

Силикон резин

Q
Шилэн болон хуванцар угжнаас яаж сонголт хийвэл дээр вэ?
A

Угжны саваа жирэмсний 24 –р долоо хоногтойгоос эхлэн бэлдэх хэрэгтэй. Угж нь 1-2 ширхэг хэрэг болно.
Пижионы угж нь Халуунд тэсвэртэй шилэн болон Хуванцар гэсэн 2 төрөлтэй байдаг.

 

Шилэн

Хуванцар

Материал

Халуунд тэсвэртэй шил
(Борсиликатан шил- 230градус)

PPSU - Өндөр үзүүлэлттэй полимер (270градуст тэсвэртэй)
PP -  Дулаанд тэсвэртэй полимер (160-190градуст тэсвэртэй)

Хэмжээ

160мл, 240мл

160мл, 240мл

Давуу тал

Цэвэрлэхэд хялбар

Хөнгөн, унасан ч хагарахгүй, цуурахгүй

Сул тал

Хүнд, унагаахад хагарна

Шилтэй харьцуулахад сэвтэх, өнгө нь хувирахдаа хурдан. 

Ариутгах

Буцалгах, БДЗ, Ариутгах бодисоор

Буцалгах, БДЗ, Ариутгах бодисоор

Аль аль нь буцалгах, богино долгионы зуух, ариутгах бодисоор ариутгаж болно.
Аль аль нь өөрийн гэсэн онцлогтой тул жишээлэхэд гэртээ шилэн, гадуур гарахдаа хүүхэд өөрөө бариад уудаг болсон үед хуванцар зэрэг ялган хэрэглэж болно.

Шилэн угж нь хагардаг бүтээгдэхүүн. Хагарсан үед түлэгдэх, шархдах аюултай учир хүүхдэд бариулах болон өөрөөр нь уулгах хэрэггүй.

Q
Шилэн угжийг аюулгүйгээр хэрэглэх арга юу вэ?
A

Шилэн угж нь хагардаг бүтээгдэхүүн учир хэрэглэх үедээ сайн анхаарах шаардлагатай. Хүүхдэдээ шилэн угжийг бариулах, өөрөөр нь уулгахгүй байх хэрэгтэй. Хагарсан үед түлэгдэх, гэмтэх аюултай.

Шилэн угж хагарна гэдэг нь:
Шилэн угжийг халуунд тэсвэртэй материалаар хийсэн боловч дараах тохиолдолд хагарна.
*Шилэн угжийг унагаах болон ямар нэг юмтай мөргөлдүүлэх тохиолдолд
* Хэт хүйтэн үед шилэн угжинд халуун зүйл хийх, эсвэл халуун үед хүйтэн зүйл хийсэн тохиолдолд
*Сүүгээ юүлэх үедээ угсарсан юүлэгчээс салгахдаа хэт чанга эргүүлэхэд

Унаж, мөргөлдүүлсэн үед хагарахгүйгээр цуурах тохиолдол гардаг. Цуурсан угж нь халуун хүйтэн зүйл хийхэд хагарах учир хэрэглэхийн өмнө сайтар шалгаж байх шаардлагатай.

Q
Хүүхэд өөрөө угжаа барьдаг болсон үед шилэн угж бариулах нь аюултай юу?
A

Манай компанийн шилэн угж нь халуунд тэсвэртэй сайн материалаар хийгдсэн боловч унагах, юмтай мөргөлдүүлэхэд хагарна. Хүүхдэд бариулах, ганцааранг нь шилэн угжаар уулгахгүй байх хэрэгтэй.
Хагарсан тохиолдолд түлэгдэх, гэмтэх аюултай.

Q
Угжаар ууж байх үед сүү хөөсрөөд байх юм?
A

Пижионы угжны хөхөлтөд гаднах агаар орох жижиг нүхтэй. Энэ нүх нь агаарыг нэвтрүүлж сүүг чөлөөтэй уух нөхцөлийг бүрдүүлдэг. Хөөс гарч ирж байгаа нь агаар чөлөөтэй нэвтэрч сайн уугдаж байгаагийн тэмдэг болдог. Хөөс огт байхгүй бол сүү гарах нь муу байгаагийн шинж бөгөөд тухайн тохиолдолд хөхөлтийн хий орох нүхийг шалгах шаардлагатай. 

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.