Хөхний толгой хавтгай болон урвуу үед хэрэглэнэ.
Хурууныхаа өндгөөр сорох хэмнэлийг тааруулж, хөхний толгойн хэлбэрт тохируулж соруулна.
Насосын хэсэг болон хөх соруулах хэсгийг салгаж цэвэрлэж болно.
Ариун цэврийн шаардлага хангасан хадгалах хайрцагтай.
Хөхний толгой гаргагч (хийгээр сорж гаргадаг) бүтээгдэхүүнээр хөхүүлэхийн өмнө хөхний толгойгоо гаргаад үзээрэй. Хөхний толгой нь урвуу, хавтгай болон хөхний толгой гэмтсэн үед шууд хөхүүлэхэд өвдөх учраас хөхний толгой хамгаалагч бүтээгдэхүүнийг хэрэглэнэ.
Хөхний толгой нь асуудалтай ээж хөхний толгой хамгаалагчийг хэрэглэн хөхөө хөхүүлхэд илүү хялбар бөгөөд шууд хөхны толгойд хүрэхгүй учраас өвдөхгүй. Мөн саах төхөөрөмж ашиглан угжаар хөхний сүүгээ өгөх арга ч байгаа.
Хөхний толгой хамгаалагчийн зөөлөн төрөл
*Хөхний толгой гэмтсэн, хагарсан үед
*Хөхний толгой хавтгай болон хотгор учраас шууд хөхүүлж чадахгүй байгаа үед
*Хөхний толгой хэт жижиг учраас хөхүүлэхэд хэцүү үед
Хөхний толгой хамгаалагчийн хатуу төрөл
*Хөхний толгой хүнд гэмтсэн, хагарсан үед / хүүхэд хөх хамгаалагчид цугларсан сүүг уух учир хүүхдийн ам ээжийн хөхний толгойд шууд хүрэхгүй /
*Хөхний толгой хавтгай болон хотгор учраас шууд хөхүүлж чадахгүй үед *Хөхний толгой хэт жижиг болон хэт том учраас хөхүүлэхэд хэцүү үеүдэд хэрэглэдгээрээ ялгаатай
Хөхөлтийн толгойг дээш харуулж, ээжийн хөхний толгойд хүрэхээргүйгээр хөхөнд байрлуулна. Эргэн тойрны хэсгийг гараараа дарангаа хөхөндөө углана.
Хөхний толгой хамгаалагчид хөхний сүүгээ саагаад толгой хэсэгт нь цуглуулна. Хүүхдээ дастал ингэж сааж цуглуулангаа хөхүүлнэ. Мөн хэрэглэж байх үедээ хөх хамгаалагчийн толгой хэсэгт гараараа хүрэх хэрэггүй. Мөн шаардлага гарвал хөхөө нойтон алчуураар арчаад хөхний сүүний гарцыг сайжруулах дасгалуудыг хийгээрэй.
Хөхүүлж байх үед хөх хамгаалагчийн толгой цааш чихигдэх тохиолдол гардаг. Энэ үед хөхөө хуруугаараа дарахад агаар орж буцаж хэвэндээ орно.
Уг сав нь хадгалах зориулалттай сав. Богино долгионы зууханд ариутгаж болохгүй.