Хөхний толгой хамгаалагч
/Зөөлөн төрөл, М хэмжээтэй /
15,900
(Бөөний үнэ: 0₮)
Хэмжээ
М, хайрцгандаа 2 ширхэгтэй. / Хөхний толгойн диаметр 11мм хүртэлх ээжүүдэд тохирно /
Ариутгах арга
Буцалгах, Цахилгаан зууханд халаах, Ариутгах бодисоор
Материал
Хөхний толгой хамгаалагч – Силикон, Хадгалах сав - Дулаанд тэсвэртэй полимер (нийлэг) – PP (160-190градуст тэсвэртэй)

Хөхний толгой гэмтсэн болон өвдөлттэй үед хэрэглэх хөхний толгой хамгаалагч.

Хүүхдийн ам хөхний гэмтсэн хэсэгт хүрэхээргүйгээр хөхний толгойг хамгаалж өгнө.
Хөхний толгой хавтгай, хотгор эсвэл жижиг үед хүүхэд хөхөө хөхөж чададгүй. Энэ үед ч мөн хэрэглэж болно. Хөхний толгойг хамгаалангаа хүүхдээ хөхүүлээрэй.
Хүүхэд хөхөө хөхөх үед хүүхдийн хамарт хүрэхээргүй хэлбэртэй бөгөөд нярайн аманд тохирсон зөөлөн материалтай. /Хэт зөөлөн биш/

М хэмжээ - Хөхний толгой хэсгийн диаметр 11мм хүртэл
L хэмжээ - Хөхний толгой хэсгийн диаметр 13мм хүртэл  
/ Хөхний толгой 14 мм -ээс дээш диаметртэй хүмүүс хөхний толгой гэмтсэн үед FREE size буюу чөлөөт хэмжээтэй хатуу төрлийн Хөхний толгой хамгаалагчийг хэрэглэж болно./
Дотроо 2 ширхэгтэй бөгөөд ариун цэврийн шаардлага хангасан хадгалах савтай.

Жич : 1. Хөхний толгой гэмтсэн, шархалсан тохиолдолд шарх хүндрэх магадлал өндөр учир халуун алчуур зэргээр хөхөө арчиж болохгүй. Хөхүүлэх цагаа багасгаж, хүүхдээ хөхүүлэх тоогоо цөөрүүлээрэй. Хөхний толгойдоо хүрэхээс өмнө гараа сайтар угаах хэрэгтэй.

Q
Хавтгай, дотогшоо орсон хөхний толгойтой ч хүүхэддээ хөхний сүүгээ уулгамаар байна
A

Хөхний толгой гаргагч (хийгээр сорж гаргадаг) бүтээгдэхүүнээр хөхүүлэхийн өмнө хөхний толгойгоо гаргаад үзээрэй. Хөхний толгой нь урвуу, хавтгай болон хөхний толгой гэмтсэн үед шууд хөхүүлэхэд өвдөх учраас хөхний толгой хамгаалагч бүтээгдэхүүнийг хэрэглэнэ.

Хөхний толгой нь асуудалтай ээж хөхний толгой хамгаалагчийг хэрэглэн хөхөө хөхүүлхэд илүү хялбар бөгөөд шууд хөхны толгойд хүрэхгүй учраас өвдөхгүй. Мөн саах төхөөрөмж ашиглан угжаар хөхний сүүгээ өгөх арга ч байгаа.

Q
Хөхний толгой хамгаалчийн зөөлөн болон хатуу төрлийн ялгаа юу вэ?
A

Хөхний толгой хамгаалагчийн зөөлөн төрөл
*Хөхний толгой гэмтсэн, хагарсан үед
*Хөхний толгой хавтгай болон хотгор учраас шууд хөхүүлж чадахгүй байгаа үед
*Хөхний толгой хэт жижиг учраас хөхүүлэхэд хэцүү үед

Хөхний толгой хамгаалагчийн хатуу төрөл
*Хөхний толгой хүнд гэмтсэн, хагарсан үед / хүүхэд хөх хамгаалагчид цугларсан сүүг уух учир хүүхдийн ам ээжийн хөхний толгойд шууд хүрэхгүй /
*Хөхний толгой хавтгай болон хотгор учраас шууд хөхүүлж чадахгүй үед *Хөхний толгой хэт жижиг болон хэт том учраас хөхүүлэхэд хэцүү үеүдэд хэрэглэдгээрээ ялгаатай

 

Q
Хөхний толгой хамгаалчийн хатуу төрлийг хэрэглэх аргыг зааж өгнө үү?
A

Хөхөлтийн толгойг дээш харуулж, ээжийн хөхний толгойд хүрэхээргүйгээр хөхөнд байрлуулна. Эргэн тойрны хэсгийг гараараа дарангаа хөхөндөө углана.

Хөхний толгой хамгаалагчид хөхний сүүгээ саагаад толгой хэсэгт нь цуглуулна. Хүүхдээ дастал ингэж сааж цуглуулангаа хөхүүлнэ. Мөн хэрэглэж байх үедээ хөх хамгаалагчийн толгой хэсэгт гараараа хүрэх хэрэггүй. Мөн шаардлага гарвал хөхөө нойтон алчуураар арчаад хөхний сүүний гарцыг сайжруулах дасгалуудыг хийгээрэй.

Q
Хөх хамгаалагчийн толгой чихигдсэн үед яах вэ?
A

Хөхүүлж байх үед хөх хамгаалагчийн толгой цааш чихигдэх тохиолдол гардаг. Энэ үед хөхөө хуруугаараа дарахад агаар орж буцаж хэвэндээ орно.

Q
Хөхний толгой хамгаалагчийн зөөлөн төрөл болон хатуу төрлийн хадгалах савыг богино долгионы зууханд ариутгаж болох уу?
A

Уг сав нь хадгалах зориулалттай сав. Богино долгионы зууханд ариутгаж болохгүй.

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.