Хүүхдийн нунтаг цацлага
/Эмчилгээний зориулалттай/
0-1 сартай
15,900
(Бөөний үнэ: 0₮)
Хэмжээ

150гр

Найрлага

< Идэвхтэй найрлага > : Цайрын исэл
< Бусад найрлага > : Тальк, “silicic” хүчлийн ангидрид, Магни “Suteriarin”-ы хүчил, Шингэн парафин, Сквалан, Метил-полисилоксан

Бүтээгдэхүүний
код

07058

Хөлс, живхнээс үүсэх арьс улайлт, Нуралтаас сэргийлэх эмчилгээний зориулалттай хүүхдийн цацлага.
Арьсыг хамгаалах нарийн ширхэгтэй.

Усанд орсны дараа болон живх солихдоо хэрэглэх арьс арчилгааны бүтээгдэхүүн. 
Чийгшүүлэгч сквалан /squalane/, арьс хамгаалагч /силикон тос/ агуулсан. 

Өнгөгүй, үнэргүй. Арьсны харшлын сорил хийгдсэн.
/ Жич: Энэ нь бүх хүнд харшил өгөхгүй гэсэн үг биш/

Q
Хүүхдийн нунтаг цацлагыг ямар үед хэрэглэх вэ?
A

Хүүхдийг усанд оруулсны дараа болон арчиж цэвэрлэсний дараа хүзүү, бугуйны ухлаадастай хэсэг, өгзөг, нуруу зэрэгт хэрэглэж нурахаас сэргийлнэ.
Хүүхэд өвөл зун ялгаагүй хөлөрдөг. Биеийн доод хэсэгт жирийн цацлага, биеийн дээд хэсэгт хатуу цацлагыг хэрэглээрэй.

Хүүхэд том хүн аль аль нь хөлрөхөөс сэргийлэн хүүхдийн нунтаг цацлагыг хэрэглэж болно. Гадагшаа гарахын өмнө хүзүү, гэдэс, өвдөгний ардаа түрхэж хэрэглэх нь тустай.

Q
Ягаан савтай болон цэнхэр савтай цацлагын ялгаа юу вэ?
A

Ягаан савтай цацлага нь үнэр оруулагчтай, сул үнэртэй цацлага. Цэнхэр савтай цацлага нь эмчилгээний зориулалттай хөлрөлт, нуралт, живхний харшлаас сэргийлэх эмчилгээний чийгшүүлэх бүтээгдэхүүн агуулж байдаг. Аль аль нь шинэ төрсөн хүүхдээс эхлэн хэрэглэж болно.
Хэмжээ нь 150 граммтай.

Q
Хатуу цацлага болон нунтаг цацлагын ялгаа юу вэ?
A

Биеийн дээд хэсэгт хамар болон амруу орохоос сэргийлэн хатуу цацлагыг санал болгодог.
Биеийн доод хэсэгт хөнгөн түрхэгдэхээр нунтаг цацлагыг хэрэглээрэй. Аль алиныг нь хэрэглэхийн өмнө арьсыг цэвэрлэсний дараа хэрэглэх хэрэгтэй. Арьс гэмтсэн, харшилтай хэсэгт түрхэхээс зайлсхийх хэрэгтэй.

Q
Пижионы арьс арчилгааны эдгээр бүтээгдэхүүнийг хүүхэд амандаа хийсэн тохиолдолд яах вэ?
A

Пижионы бүтээгдэхүүнийг хүүхэд бага хэмжээгээр амандаа хийхэд ямар ч асуудал байхгүй. Ихээр залгисан тохиолдолд эмнэлэгт хандах хэрэгтэй.

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.