Ванны саван /250мл/
0-1 сартай
17,900
(Бөөний үнэ: 0₮)
Хэмжээ

250мл

Найрлага

Ус, Три глицерил (Каприлын хүчил), Цетилийн этилгексаноат, PEG-40 устөрөгчжүүлсэн кастор тос, Глицерилолеат, Цетеарет-20, Стеарат холестерил, Глицирризины хүчил 2K, Натри бензойны хүчил, Нимбэгний хүчил, Феноксиэтанол, Жүржийн тос, DPG, Керамид 2, PPG-4

Бүтээгдэхүүний
код

08092

Хэрэглэх заавар

20 литр усанд 5 мл саванг хийж уусгаад хүүхдээ усанд оруулна.

Хүүхдийн арьсанд чийгшил өгөх найрлагатай. Хүүхэд төрсөн цагаас эхэлж хэрэглэх биеийн саван.

Бүлээн усанд уусган угаах төдийд арьсны бохирдлыг хурдан арилгадаг. (Нярай үед бодисын солилцоо эрчимтэй явагддаг бөгөөд арьс амархан бохирддог)

Зайлах шаардлагагүй тул хүүхдийн ваннанд угаахад тохиромжтой.
Хүүхдийг тайвшруулдаг жүржийн анхилуун үнэртэй.
Хэмжүүртэй тагтай учир хэмжиж хэрэглэхэд хялбар. Өнгө үнэргүй, химийн бодисгүй ороогүй.

Арьсны харшлын эсрэг сорил хийгдсэн. /Жич: Энэ нь бүх хүнд харшил өгөхгүй гэсэн үг биш/

Q
Хүүхэдтэйгээ хэзээнээс эхлэн хамт усанд орж болох вэ?
A

Төрсний дараа 1 сар хүртэл хүүхэд биеийн эсэргүүцэл муу, хүй нь цөглөөгүй учраас цэвэрхэн хүүхдийн ваннанд оруулах шаардлагатай.
Хүүхэдтэйгээ хамт 1 сартайгаас хойш орж болно.

Q
Пижионы хүүхдийн ванны саван ямар үйлчилгээтэй вэ?
A

Цэвэрлэх болон чийгшүүлэх найрлагатай уг ванны саван нь бүлээн усанд хийхэд л хангалттай. Хүүхдээ угаахдаа 2 гараараа угааж болох бөгөөд гаргахдаа усаар зайлах шаардлагагүй.

Зөвхөн нярайн арьсанд тохирсон учираас арьсны хамгаалалтын хэсгийг гэмтээхгүй, чийгшүүлэгчтэй учир хүүхдийн арьсыг сайтар чийгшүүлж өгнө.

Q
Ванны савангаар нүүр, толгойг угаахад хэрэглэж болох уу?
A

Ванны саванг хүүхдийн ваннтай усанд хийж угаадаг. Тэр усаараа хүүхдийн нүүр толгойг угаана. Угаах хүч нь бага учир үс нь тослог ихтэй үед хүүхдийн саван, шампунь ашиглаарай.

Q
Ванны саванг хүүхэд минь уучихлаа яах вэ?
A

Усанд ууссан хэлбэрээр болон савтай чигээр нь бага зэргийг уусан тохиодолд санаа зовох асуудалгүй.

Q
Усны халуун хэмжигч хагараад дотор нь байсан улаан шингэн усанд орох үед ямар нэг муу нөлөө байгаа юу?
A

Пижионы халуун хэмжигчид хэрэглэсэн улаан шингэн нь цагаан керосины тосны нэг төрөл. Хүний нүдэнд харахад хялбар болгохын тулд улаан өнгө оруулсан байгаа. Нярайн биед ямар нэг муу нөлөө байхгүй. Арьсанд хүрсэн үед савангаар сайтар угааж урсгаарай. Хагарсан шилний хэсгээс болгоомжлох хэрэгтэй. 

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.