Хөхний сүү саагч
/ Цахилгаан саалтуур/
190,000
(Бөөний үнэ: 0₮)
Дагалдах хэрэгсэл

Хуванцар угж (160 мл), 0 сартай нярайд зориулагдсан-SS хэмжээтэй хөхөлт

Ариутгах арга

Буцалгах, Цахилгаан зууханд халаах, Ариутгагч бодисоор. /Жич: АС адаптер болон цахилгааны бусад хэсэг хамаарахгүй/

Материал

Угжны сав (160мл): Өндөр үзүүлэлттэй полимер (нийлэг) – PPSU (270 градуст тэсвэртэй)
Угжны хөхөлт, Хөхөнд наалдах зөөлөвч резин, Тохируулагч резин: Силикон резин
Саалтуур, Их бие, Тогтоогч суурь, Бариул, Таг болон бусад хэсгүүд: Дулаанд тэсвэртэй полимер (нийлэг) – PP (160-190 градуст тэсвэртэй)
BPA Free

Асаах товчлуур дээр дарах төдийгөөр ажиллуулах боломжтой хялбар цахилгаан саалтуур.
Дуу чимээ багатай учираас унтаж байгаа хүүхдийнхээ дэргэд ажиллуулсан ч Та санаа амар байж болно.

Энэхүү саалтуур нь дараах 3 алхмаар саана.

Алхам 1.
Хөх саагчийн урд хэсгийг хөхөнд сайн тааруулах. Энэхүү хэсэг нь ямарч хөхөнд таарах зөөлөн силикон материалтай. Зөөлөн силикон нь хөхийг бүрхэж агаар нэвтрүүлэхгүй мөн гадагш сүү асгаруулахгүй давуу талтай.

Алхам 2.
Зөөлнөөр эхийн сүүг сорж хөхний толгой хэсэгт цуглуулна.
Бэлтгэх горимд тохируулснаар хөхөнд зөөлөн даралт өгч хөхийг ивлэгэж өгнө.

Алхам 3.
Хөхний толгойд цугласан сүүг хялбар бөгөөд үр дүнтэйгээр гаргана.
Сүү гарч эхэлмэгц Саах горимд шилжүүлнэ. Саалтуурын хүч, хурдыг өөртөө тохируулан тааруулах нь ээжийн хөхөнд хүндрэлгүй бөгөөд тааламжтай.

Саах даралтын хүчийг 6 алхмын хурдаар тааруулдаг учраас саах хүчийг хянах, өөрчлөхөд хялбар.
Бүрэлдэх хэсгүүд нь олон салангид биш учраас угсарч хэрэглэхэд хялбар юм.

Мөн авч явахад овор хэмжээ багатай бөгөөд Гар саагчийг ашиглахад гар нь амархан ядардаг ээжүүдэд зориулсан бүтээгдэхүүн. АС адаптертай. Мөн зай хэрэглэж болно.

Жич : Саасан сүүгээ хөргөгчид -18 градусаас доош хэмд сүү хадгалах уутанд, хөргөгчид 4 градусаас доош хэмд сүү хадгалах зориулалттай тусгай саванд хадгалан хэрэглээрэй.

Q
Сүү саагч (саалтуур) хэрэгсэлүүд ямар үед хэрэгтэй вэ? Ямар төрлийн бүтээгдэхүүнүүд байдаг вэ?
A

Юуны өмнө сүү саагч буюу Хөхний саалтуур нь хөхөөр хооллолтыг дэмжих бүтээгдэхүүн юм. Сүү саагчийг (саалтуур) хүүхэд хөхөөр хооллож чадахгүй байгаа үед хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл эхийн хөхний толгой хагарсан, хүүхдээ хөхүүлж чадахгүй байгаа, хүүхэд эмнэлэгт хэвтсэн, ээж ажилтай үеүдэд сүүгээ сааж хадгалаад хүүхдэдээ уулгах үед хэрэглэх юм. Мөн маститаас урьдчилан сэргийлэх болон сүүний гарцаа сайжруулах, сүү илүү үлдэх зэрэг үед сүүгээ саана.

Сүү саах аяга

*Өргөн амсартай аяган хэлбэртэй савруу сүүгээ саах төрөл
*Өөрийг гараар иллэг хийнгээ саана.
*Төхөөрөмжийн дуу чимээгүй саана.

Гар саалтуур

*Хөхөнд таарсан зөөлөн материалтай.
*Саах бэлтгэл горим дээр саахын өмнө хөхөнд зөөлөн даралт өгнө.
*Өөрийн гараар саах хүч хурдыг тохируулна.
*Цахилгаан саалтуураас хямд үнэтэй

Цахилгаан саалтуур

*Саах бэлтгэл горим дээр саахын өмнө хөхөнд зөөлөн даралт өгнө.
*Нэг товчлуураар сорох хүчийг 6 шаттайгаар тааруулна.
*Цөөн хэсэгт хуваагддаг тул угсрах, задлахад хялбар
*АС авдатартай мөн энгийн /3х2/ зай орно.

First Class цахилгаан саалтуур

*2 төрлийн саахад бэлтгэх горимтой. Бэлтгэх горим нь саахын өмнө хөхөнд зөөлөн даралт өгнө.

Сорох хүч нь 7 шаттай, хурд нь 4 шаттайгаар тохируулдаг. Хөхний байдалд тохируулан соролтын хүчийг тааруулан сааж болдог.

Q
Хөх саагчаар хөхийг сайтар саах аргыг зааж өгнө үү?
A

Саах даралт хүчтэй байвал сүү сайн саагдана гэсэн үг биш. Пижионы саах төхөөрөмж даралтын хүчийг тааруулдаг учир хүчлэлгүйгээр өөртөө тохирсон даралтаар сүүгээ саагаарай. Сүү саахдаа хамгийн ихдээ нэг талдаа 10 минутаас хэтрүүлэхгүй, хөх болон хөхний толгой өвдсөн үед саахаа зогсоох хэрэгтэй.

Хөхөнд массаж хийх арга
Хөхөнд ямар ч төрлийн массаж хийхийн өмнө хөхөө бүлээн алчуураар 10 минут арчаад дараа нь хийх хэрэгтэй.

Хөхний толгой хэсэгт 

Сүүний сүвийг нээх хамгийн чухал массаж. Хөхний толгой хэсэгт хуруугаараа хүрэхгүйгээр хөхний нөсөөт хэсэг (бор хэсэг)-с хуруугаараа хавчина. Эрхий болон долоовор хуруундаа хүч өгч дээш доош чиглэлтэй массаж хийнэ.

Хөхий бүх хэсэгт

Хөхний толгойг төв болгон удаанаар О үсэг зурж байгай юм шиг эрүүлэн массаж хийнэ. Эрхий хуруугаа салгаж дөрвөн хуруугаараа баруун, зүүн тийшээ 6,6 удаа эргүүлнэ.

Хөхний нөсөөт хэсэгт (бор хэсэг)

Хөхний толгойг доош чиглэлтэйгээр хөхний нөсөөт хэсгийг хавчина. Долоовор хуруугаараа хөнгөн зөөлөн доош дээш, зүүн баруун тийш хөдөлгөн массаж хийнэ. Зүүн, баруун талруу тус бүр 5-6 удаа хийнэ.

Хөхний толгой хэсэг рүү чиглэсэн

Хөхний толгойг төв болгон хөхөө 5-6 хэсэгт хуваан, хөхний угаас хөхний толгойруу чигтэй хуруугаа эргүүлнэ. Энэ нь хөхний сүүг хөхний толгойруу гарахад хялбар болгож өгөх массаж. Баруун, зүүн тийш тус бүр 3-4 удаа хийнэ.

Q
Саах төхөөрөмжид дагалдаж ирж байгаа угжны хөхөлтийн хэмжээний талаар тайлбарлаж өгөөч?
A

Саах төхөөрөмжид угжны сав болон 0 сартайгаас хэрэглэх SS хэмжээтэй силикон резин хөхөлт дагалдаж ирдэг. SS хэмжээ нь 0-1сартай нярайд тохирсон, нүх нь жижиг буюу цэгэн хэлбэрийн хэмжээтэй .

Нэг удаагийн хөхөх хугацаа нь 10-15 минут байхаар хөхөлтийн толгойг сонгоно. Хүүхдийн өсөлтөөс шалтгаалан хүүхэд бүр ялгаатай байдаг тул тохирсон хэмжээтэйг сонгох хэрэгтэй. Мөн түүнчлэн угжны хөхөлтийг 2 ширхэгийг ээлжлэн хэрэглэвэл удаан эдэлгээтэй бөгөөд 2 сараас хэтрүүлэхгүй байвал тохиромжтой. Урагдаж цоорохоос өмнө хуучирч муудвал хэр удаан хэрэглэснийг тооцолгүйгээр сольж байгаарай.

Q
Саах төхөөрөмжийг хэрэглэх болгондоо угаах шаардлагатай юу?
A

Тиймээ. Саах төхөөрөмж нь сүү шууд орох хэрэгсэл учраас хэрэглэсний дараагаар сайтар угаах нь зүйтэй. Угж болон хөхний толгойг адилаар бодож байнга угааж ариутгаж байх хэрэгтэй.

Хэрэгсэл тус бүрийг салгаж угаагчаар сайн угаагаарай. Мөн цахилгаан саалтуурын цахилгаантай хэсэг болон АС адаптор зэрэг угааж болохгүй хэсэг байгаа. Хэрэглэх заавартай номыг уншаарай. Хэрэгсэл тус бүрийг сайн нягтлаарай.

Q
Саах төхөөрөмжийг (саалтуур) яаж ариутгах хэрэгтэй вэ?
A

Саах төхөөрөмж нь эхийн сүү шууд орох хэрэгсэл. Угж болон хөхний толгойг адилаар бодож байнга угааж ариутгаж байх хэрэгтэй. Хэсэг тус бүрийг салгаж, угаагч шингэн (химийн найрлагагүй) хэрэглэн сайн угаасны дараа ариутгааарай.

Ариутгаж болохгүй хэсэг байгаа учраас заавар номтой сайтар танилцаарай. Мөн богино долгионы зууханд ариутгах үедээ заавал богино долгионы зууханд хэрэглэдэг саванд хийж ариутгах хэрэгтэй.

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.