Хөх өргөгчтэй хөхний сүү шингээгч /126ширхэгтэй/
29,900
(Бөөний үнэ: 0₮)
Тоо ширхэг
Хос хосоороо савлагдсан, 126 ширхэгтэй
Хэмжээ
Хөндлөн 125мм х Босоо: 130 мм

Хөнгөн хөвсгөр материалтай, гадагш сүүг нэвтрүүлэхгүй, Япон орны олон ээжүүдэд сайшаагдсан хөхний сүү шингээгч.

Энэхүү хөхний сүү шингээгч нь хөхний хэлбэрийг маш сайхан харагдуулах бөгөөд хэлбэрээ огт алдахгүй.
Хөхний сүүг шингээх зориулалттай материалаар хийгдсэн учир сүүг маш хурдан шингээдэг. Их хэмжээний сүүг ч шингээж чадах учир сэтгэл амар байж болно.

Хөх эвлэж сүү гарсан даруй шингээж авдаг бөгөөд буцаж нойтон мэдрэмж төрүүлэхгүй үргэлж хуурай, таатай байна.
Хөвсгөр зөөлхөн зөөлөвчин материалтай бөгөөд хөхний аяганы хэлбэртэй.
Хөхний сүү шингээгчээс гадуур нэвтрүүлэхгүй байхаар 5 давхрага, наалттайгаар хийгдсэн.


Хөхөвчний аяга хэлбэрээр хийгдсэн учраас солиход хялбар.

Q
Хөхний сүү шингээгч нь хөх өргөгчтэй сүү шингээгчээс юугаараа ялгаатай вэ?
A
Аль аль нь хөхний сүүг хурдан шингээж буцаж нэвтрүүлэхгүй. Хөхний сүү шингээгч нь хөхний толгой хүрэх хэсэг болох гол нь хөвсгөр зөөлөн. Эмзэг хөхний толгойд зөөлнөөр хүрнэ. Бүх гадаргуу нь агаар нэвтрүүлэгчтэй учир хөхөнд хүрэх хэсэг хуурай байна. Хөхний толгой эмзэг болон анхлан төрөгч ээжид санал болгох бүтээгдэхүүн.
Q
Хөхний сүү шингээгчийг хэдий хугацаанд сольдог вэ?
A
3-4 цаг болоод хөхүүлэх үедээ солиорой. Шим тэжээл ихтэй эхийн сүүнд биеийн дулаан нэмэгдээд шингээгчийн дотор тал муудахдаа хурдан байдаг. Байнга сольж байхыг хичээгээрэй.
Q
Том хүүхдээ төрөхөд хэрэглээд үлдсэн хөхний сүү шингээгчийн дотор тал шарласан байна хэрэглэж болох болов уу?
A
Шингээгч полимер нь агаарын чийгийг сороод өнгө хувирсан гэж бодож байна. Арьсанд муу нөлөөгүй боловч хэрэглэхгүй байсан нь дээр.
  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.