Буруу хэлбэртэй сойз нь хүүхдийн буйл, зөөлөн эдийг урж гэмтээх шалтгаан болно
2019-01-31
Хүүхдэд шүдний сойз сонгохдоо зөв хэлбэр, хэмжээтэй сойз сонгож өгөх нь чухал. Учир нь буруу хэлбэртэй сойз нь хүүхдийн буйл, зөөлөн эдийг урж гэмтээх шалтгаан болно. Хүүхдийн нас ба хүйс хамаарахгүйгээр шүдний сойз нь зөөлөн (soft) хэлбэрийн нейлон үстэй байх хэрэгтэй. Хатуу (hard) үстэй сойз нь буйлыг урж гэмтээнэ. Хэрэв хүүхэд тань гурван наснаас доош бол сойзны толгой жижиг хэмжээтэй байх нь зөв. Гурваас дээш насанд сойзны толгойн хэмжээг ялимгүй томруулж өгч болно. Гэхдээ хүүхдийн аманд хийх, гаргах шүдийг угаахад эвтэйхэн байх хэрэгтэй. Шүдний сойз нь аманд оруулахад хамгийн арын араа шүдийг оролцуулаад бүх шүдний гадаргууд хүрэхүйц урттай байх хэрэгтэй.
Хүүхдийн шүдний сойзыг 4 сар тутамд нэг удаа сольж өгч байх хэрэгтэй. Хэрэв хүүхэд шүдээ угаахдаа их дарж угаадаг бол сойз нь 3 сар ч хүрэхгүй хугацаанд элэгдэж болно. Тэгвэл тэр үед нь заавал 4 сарыг хүлээлгүй сольж өгч болно. Мөн хүүхдийг ханиад томуу болон бусад өвчин туссаны дараа дахин халдвар авахуулахгүйн тулд сойзыг нь сольж өгч байх хэрэгтэй.
  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.