Амтат өндөгний ороомог бэлтгэх жор
2016-11-01

Амтат өндөгний ороомог

Эрт цагаас өндөг нь шим тэжээлийн эх булаг, амьдралыг vvсгэгч гэж тооцогдож иржээ. Японы ардын эмнэлэгт өндөгний уурийг голлон эмчилгээнд хэрэглэж ирсэн учир нь уураг тамирдсан бие махбодыг хамгийн тvргэн сэргээж чаддагт л оршдог.

Өглөө бүр танд эрч хүч бэлэглэх Японы уламжлалт өндөгний ороомог бэлдэх сонирхолтой жорыг та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

 

Орц:

Өндөг              2ш

Цуу                  1 ц/х

элсэн чихэр   1 х/х

 

1. Өндөгөө хаглан амтлагчуудын хамт хөөсрүүлэлгүйгээр зөөлөн хутгана.

2. Хайруулын тавгийг зөөлөн галаар халаан тослож бэлдсэн байна.

3. Халсан хайруулын таваганд өндөгний 3/1-г тараан шарна.

4. Өндөг биежсэний дараа хайруулын тавагны 1 талруу ороож тавиад дахин өндөгний 3/1-г хийж өндөгөө дуустал үелэн шарна.

5. Шарж дууссаны дараа кимбаб ороогчоор нягтаршуулан ороож өгөөрэй.

Ингээд амтат өндөгний ороомог маань бэлэн боллоо. :)

 
 

 

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.