ЖИРЭМСЭН ҮЕИЙН ТӨМӨР ФОЛИЙН ХҮЧЛИЙН ХЭРЭГЛЭЭ
2016-05-27

Яагаад жирэмсэн эмэгтэйд төмөр фолийн хүчлийн хэрэглээ нэмэгддэг вэ?

Төмөр нь жирэмсэн эмэгтэйд чухал хэрэгцээтэй бичил элемент юм. Цусан дахь гемоглобины бүтцэд орж, эд эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөх үүрэг гүйцэтгэдэг. Ургийн өсөлт хөгжил хэвийн явагдахад төмөр, фолийн хүчлийн хэрэглээ нэмэгддэг.

Жирэмсэн эмэгтэйн хэрэглэж буй хүнсний  бүтээгдэхүүний төмрийн агууламж жирийн хүнээс дунджаар 10 дахин их байх шаардлагатай.

Фолийн хүчлийн дутагдал нь зулбах, дутуу төрөх, төрсний дараах үед сэтгэл гутралын байдалд орох зэрэг хүндрэл үүсдэг. Хүүхэд бага жинтэй төрөх, мэдрэлийн тогтолцооны гаж хөгжил үүсэх нь элбэг тохиолддог.

Төмөр дутагдлын шинж тэмдэг:

  • Ядрах, анхаарал саринах, тайван бус мартамхай, уцаартай болох
  • Өглөөгүүр толгой өвдөх, эргэх
  • Халдварт өвчинд өртөмтгий болох, хумсанд хөндлөн зураас үүсэх
  • Амьсгаадах эхэн үедээ биеийн хүчний ажил хийхэд аажимдаа тайван байхад ч амьсгаадна
  • Хоолонд дургүй болох, суулгах, өтгөн хатах
  • Үнэрлэх, амт мэдрэх байдал өөрчлөгдөх

Төмөр дутагдлын цус багадалт үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс:

  • Жирэмслэхээс өмнө цус багадалттай байсан эсвэл архаг өвчтэй байсан
  • Ихэр жирэмслэлт
  • Жирэмсний эрт үеийн хордлого
  • Хэт ойрхон жирэмслэх, төрөх

Ямар хүнс төмөр, фолийн хүчил их хэмжээгээр агуулдаг вэ?

Мах махан бүтээгдэхүүнд агуулагдах төмөр хүний биед илүү сайн шингэдэг. Мах, элэг, навчит ногоо, вандуй зэрэг хүнсний бүтээгдэхүүн төмрөөр баялаг.

Ногоон өнгийн түүхий жимс, хүнсний ногоо, үхрийн элгэнд хүчил ихээр агуулагддаг. Мах, өндөг, сүүнд агууламж бага байдаг.

Төмөр, фолийн хүчлийг хэрхэн зөв хэрэглэх вэ?  Жирэмсэн эмэгтэй нэмэлтээр:

  • Төмрийн бэлдмэлийг 60мг өдөрт
  • Фолийн хүчлийг 400мкг өдөрт эхний сараас эхлэн хэрэглэнэ.

Төрсний дараа 2 сарын турш үргэлжлүүлэн хэрэглэнэ.

Төмрийн бэлдмлийг хэрэглэхдээ:

  • Буцалсан ус, жимсний шүүсээр ууна.
  • Сүү сүүн бүтээгдэхүүн, цай, ходоодны хүчлийн эсрэг эмүүд зэргээс наад зах нь 2 цагийн зайтай ууна.
  • Бэлдмэлийг өлөн үед уугаад 15-20 минутын дараа юм идэж уух нь зүйтэй. Гэхдээ ходоод гэдэсний салст цочрох шинж илэрвэл хоолтой хамт, эсвэл дараа нь ууж болно.
  • Аюулхай орчим эвгүй оргих, бөөлжис цутгах, гүйлгэх шинж илэрвэл бэлдмэлийн тунг багасгаад үргэлжлүүлэн хэрэглэнэ.
  • Шахмал төмрийн бэлдмэлийг шүдэнд хүргэлгүйгээр залгиж, шингэн бол гуурсаар ууна.

Эх сурвалж : http://www.intermed.mn/pages/132

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.