Хүүдийн арьс арчилгаа
2016-05-23
Хүүхдийн арьс арчилгаа хэзээнээс эхлэх вэ?

Арьс нь биеийн гадаргууг хамгаалж, биеийн ус болон дулааныг хадгалах үүрэгтэй байдаг.

Арьс нь бохирдол ихтэй агаар, нарны хэт ягаан туяа, үрэлт, шороо зэрэг гадна хүчин зүйлд үргэлж гэмтэж байдаг. Гадна хүчин зүйлээс арьсыг хамгаалж, гэмтэхээс урьдчилан сэргийлж, арьсыг эрүүл байлгах нь арьс арчилгааны үндэс юм.
Арьс сайртах зэргээр арьсаа гэмтсэний дараа арчилах биш, анхнаас нь арьсныхаа эрүүл байдлыг хадгалж, гэмтэхээс хамгаалан арчлах хэрэгтэй. Хүүхдийн нас болон арьсны төрлөөс шалтгаалахгүйгээр арьс арчилгаа зайлшгүй шаардлагатай.

Хүүхдийн арьсны онцлог
Хүүхдийн арьс нимгэн байдаг

Хүүхдийн арьсны өнгөн давхарга том хүнийхийг бодвол хоёр дахин нимгэн байдаг. Тийм учраас үл ялиг хүрэлцэх төдийд арьсны өнгөн хэсэг хуурч амархан гэмтдэг.

 Хүүхдийн арьс хуурайшихдаа амархан байдаг

Шороо болон бактери зэрэг хортой гадны биет орохоос хамгаалж, ус гадагшилж хатахаас сэргийлэх үйл ажиллагааг арьс хамгаалах үйл ажиллагаа гэнэ.
Хүүхдийн арьс нь том хүнийхтэй харьцуулахад бүрэн боловсроогүй байдаг тул гэмтэхдээ амархан байдаг.

Гэмтэхдээ амархан байдаг

Шороо болон бактери зэрэг хортой гадны биет орохоос хамгаалж, ус гадагшилж хатахаас сэргийлэх үйл ажиллагааг арьс хамгаалах үйл ажиллагаа гэнэ.
Хүүхдийн арьс нь том хүнийхтэй харьцуулахад бүрэн боловсроогүй байдаг тул гэмтэхдээ амархан байдаг.

Их хөлрөх

Хүүхдийн бие дахь хөлсний булчирхайн тоо том хүнийхтэй ижил байдаг. Үүний дээр хүүхдийн бодисын солилцоо идэвхтэй явагддаг учир ялгарсан хөлс болон хирээр арьс бохирдохдоо амархан байдаг.

Арьс арчилгааны онцлог

Нярайн арьс маш эмзэг, мэдрэмтгий тул
хүүхдийнхээ арьсыг сайтар арчилж, эрүүлээр нь хадгалж өгцгөөе.

  1. Хүүхдийн арьсыг үрж болохгүй. Сайтар хөөсрүүлж, зөөлөн материалтай бие угаагч болон гараараа аяархан угаана. Арьс цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг авахдаа хүүхдийнхээ арьсанд тохирсон, зөвхөн хүүхдэд зориулагдсан найрлага агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.
  2. Саван зэрэг угааж цэвэрлэх найрлага агуулсан зүйлс арьсан дээр үлдэх нь арьсыг гэмтээдэг. Хэрэглэсний дараагаар цэвэр усаар сайтар булхаж биед үлдээхгүй байх хэрэгтэй.
  3. Усанд оруулах болон биеийн тодорхой хэсгийг угаасны дараа алдсан чийгшилтийг сайтар нөхөх.

Усанд оруулсны дараа усыг арчин авахад арьс маш хурдан шингэнээ алддаг. Тиймээс арьс чийгшүүлэх үйлчилгээтэй лосион болон бусад хүүхдийн тосыг хэрэглэж арьсыг сайн чийгшүүлж өгөх хэрэгтэй.

Хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүний үндсэн гол шинж : 
-        Арьсыг сайн чийгшүүлэх
-        Цэвэрлэгч найрлага бага 
Өдөр бүрийн цаг зав шаарддаг арчилгааг хөнгөвчилж өгдөг.

Пижион брэндийн хүүхдийн арьс арчилгааны цуврал бүтээгдэхүүнүүд
  1. Хүүхдийн арьсанд тохирсон, цэвэрлэгч найрлага бага агуулсан. 
    Хүүхдийн арьсны pH –д анхаарал хандуулж хийсэн. Хүүхдийн арьсанд тохируулан сул хүчиллэгээр хийсэн. Арьстай адил бага хүчиллэгтэй учраас арьс гэмтэхгүй, эрүүл хэлбэрээ хадгална. Хүүхдийн тос нь хүүхдийн арьсыг хамгаалах ургамлын гаралтай, хүчиллэг агуулаагүй.
  1. Хүүхдийн арьсны чийг болон арьсыг хамгаалах, нөхөн төлжүүлэх Керамид (ceramide) агуулсан.
    Арьсанд агуулагддаг бүтэц Керамид (ceramide) нь арьсны чийгийг хамгаалах, арьсыг гадны нөлөөнөөс хамгаалах үүргийг өндөржүүлдэг.
  2. Өдөр тутмын завгүй амьдралын цагийг хэмнэсэн, хэрэглэхэд хялбар бүтээгдэхүүн.
    Хүүхдээ тэврэнгээ нэг гараараа ч хөөсийг шахаж болох шахуургатай, гадуур нь асгарахгүй цорготой зэрэг хэрэглэх ая тухыг бодолцон хийсэн. Шахуургын хошуу нь налуу учраас шингэн цацагдахгүй, нэг гараараа хөөсийг авахад хялбараар хийгдсэн.

Арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэх

Шингэн тос /oil/ : Живх солихдоо болон хамар, чих, хүйг цэвэрлэхдээ хэрэглэнэ.
Лосион : Биеийн бүх хэсгийг чийгшүүлэхэд улирал харгалзахгүй хэрэглэнэ.
Тос /cream/ : Гар, нүүр, өвдөг, тохой, өсгийг зэрэг хэсэгт хэрэглэнэ.

Түрхэх арга :
1.     Түрхэхдээ бага багаар арьсанд шингээж түрхэнэ. Ихийг түрхсэнээр илүү үр дүнтэй гэсэн үг биш.
2.     Зөөлөн, хөнгөн илж түрхэнэ. Хүчтэй үрж түрхэж болохгүй.
3.     Тос (cream) болон лосионыг (lotion) гарынхаа алганд авч хэрэглэх бол шингэн тосыг (clear oil) цэвэрлэгээнд ашиглахдаа хөвөнтэй савханд шингээж хэрэглээрэй.

Арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлага

Керамид (Ceramide) : Арьсны бүрдэл хэсэг. Арьсны өнгөн давхаргын эсийн зайг нөхөж байгаа бодис. Арьсны хамгаалах чадварыг сайжруулагч. ‘Ceramide’ дутвал арьсны чийг алдагдаж, гадна талын бохирдол арьсанд нэвтэрч арьсыг гэмтээдэг.

Гиалуроны хүчил (hyaluronic acid) : Арьсыг шинээр байлгах найрлагатай чийгшүүлэгч.

Сквален (Squalane) : Арьс хамгаалагч найрлага.

Амино хүчил (Amino acid) : Арьсны өнгөн давхаргыг чийгшүүлэх үйл ажиллагааг дэмжих байгалийн чийгшүүлэгч. Голдуу чийгшүүлэх болон цочрол багасгах зорилгоор хэрэглэнэ.

Сул хүчиллэг : Арьсны эрүүл байдлыг хадгалагч. Арьс арчилгааны бүтээгдэхүүнтэй адил бага багаар эрүүл арьсны бүтцийг хамгаална. 

Арьсны харшлын сорил

Гоо сайхны бүтээгдэхүүнийг олон дахин хэрэглэснээс болж дархлааны хариу үйлдэл явагдаж, улаан тууралт гарах зэрэг арьсны цочролыг шалгадаг сорил.

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.