Усанд оруулах
2016-05-23
Усанд орох хөгжилтэй

Толгойгоо даагаагүй хүүхдийг усанд оруулах нь эхэндээ хүн бүрийг сандаргадаг. Барихад эвгүй байдгаас шалтгаалан унагчихвий, чихрүү нь ус оруулчихвий гэсэн санаа зовоосон асуудлуудаас болж хүч гарган хүүхдээ усанд оруулахад хүүхэд ч айдсыг мэдэрдэг. Сайн бариад тайван угаагаад /таатай байна, сайхан байна/ гэсэн мэдрэмжийг хүүхдэдээ төрүүлэх хэрэгтэй.

Усанд оруулах онцлог

Хүүхдийг нярай үед тусгайлан хүүхдийн ваннанд оруулах хэрэгтэй. 1 сартайгаас дээш томчууд хамт усанд орж болно.

Өдөр бүр усанд оруулах хэрэгтэй

Хүүхдийн бодисын солилцоо эрчимтэй явагддаг учир арьс нь бохирдохдоо амархан байдаг бөгөөд өдөрт доод тал нь нэг удаа угааж өгөх хэрэгтэй.
Зуны улиралд өдөрт хэд хэдэн удаа шүршүүрт оруулж байгаарай.
Ханиад хүрсэн үед халуунтай байвал усанд оруулж болохгүй. Нус гоожих төвшинд байвал усанд оруулж болно.

 

Хөхөө хөхүүлсний дараа болон нойрмог үед усанд оруулахгүй

Хөхөө хөхүүлсний дараа гулгих тохиолдол байдаг бол нойрмог байх үед нь усанд оруулахгүй байх нь дээр.
Усанд оруулсны дараа сайн унтдаг учраас орой оруулсан нь дээр гэж бодох тохиолдол байх боловч заавал орой оруулах гэсний хэрэггүй.

Ялангуяа нярай үед ваннанд оруулахад усанд хараахан дасаагүй байдаг учир хүүхдийн сэтгэл санаа тайван амгалан байх үед усанд оруулах хэрэгтэй.

Усанд оруулсны дараа

Усанд оруулсны дараа хувцас солих өрөө болон хүүхдийн өрөөний дулаан, хүйтнийг тохируулсан байх хэрэгтэй. Хувцсыг нь хурдан өмсүүлэхийн тулд хүүхдийн хувцсыг урьдчилан бэлтгэн тавих хэрэгтэй.

Усны температур бага зэрэг бүлээн байх

Том хүнд бага зэрэг бүлээн /37-40градус/ байхаар усны градусыг тааруулна. Хүүхдээ усанд оруулахаас өмнө заавал усыг шалгах хэрэгтэй. Усны дээд хэсэг халуун байдаг учир сайн хутгаж байгаад шалгаж үзээрэй. Хүүхдийн ванны ус амархан хөрдөг учир юүлэх ус бэлдэнэ.

Хурдан угааж, биед үлдсэн саванг цэвэр усаар сайн арилгах

Хүүхдээ тэврэнгээ усанд оруулах нь маш хэцүү байдаг. Ялангуяа толгойгоо даагаагүй үед их хэцүү.
Усаар зайлах шаардлагагүй саван болон хөөсөрдөггүй савангаар угаах үед нэг гараараа хурдан угааж өгнө.

Цэвэрлэх найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэсэн үед цэвэр усаар сайтар зайлж өгөхгүй бол арьс гэмтэнэ.
Усанд оруулсны дараа чийгшүүлэгч лосион болон тосоор арьсны алдсан чийгийг нөхөж өгөх хэрэгтэй.

Хэт их цаг зарцуулах хэрэггүй

Усанд удаан оруулахад хүүхэд нойрмоглоно. Усанд орж дасаагүй үед угаах хэсгээ голлон угааж хэт удаан усанд байлгалгүй гаргах хэрэгтэй.

Усанд оруулах арга
1. Бэлтгэл

Бэлдэх зүйлс:
-        Хүүхдийн ванн
-        Усны температур хэмжигч
-        Усанд оруулах даавуу
-        Хүүхдийн саван
-        Бие угаагч

Усны градусыг шалгах. Хүүхдийн ванны хөөс хийх. 
/Савангаар угаах үед зайлах ус бэлдэнэ./

3.     Толгой болон нүүрийг угаах

-        Хүүхдийнхээ толгойг нэг гараараа түшиж, норгосон бие угаагчаар нүүрийг нь арчина.
-        Усанд оруулах даавуугаараа бүлээн усаар ороож өгнө.
-        Толгойг нь угаахдаа хумсаараа уралгүй хурууны өндгөөр болгоомжтой угааж өгөх

5.     Нуруу, бөгсийг угаана.

-        Хүүхдээ удаанаар доош харуулна.
-        Нуруу, бөгсийг угаана.
-        Дээш буцаж харуулан цавийг угааж өгнө.
-        Саван хэрэглэсэн үедээ бүх биеийг бүлээн усаар зайлна.

2.     Хүүхдээ ваннанд оруулах

-        Хүүхдийн биеийн халуун болон ааш занг нь шалгах
-        Хүүхдийн хувцсыг тайлах
-        Хүүхдээ даавуунд ороож тайвшруулан хөлөөс нь эхлэн усанд хийнэ.

 

 4.     Биеийг нь угаах

-        Цээж, гэдсийг угаана.
-        Хүзүү, суга, хөлийн ар зэргийн нугалааг тэнийлгэн угаана.
-        Хүйс болон гарын алгыг мөн мартаж болохгүй.

 

6.     Биеийг арчих

 -        Ванны алчуураар ороож, дарах маягаар бүх биеийн усыг авна.
-        Нугалаастай хэсгийг сайтар арчих хэрэгтэй.
-        Хуурай болохоор нь хувцсыг нь өмсүүлнэ. 

 

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.