Хүүхдийн уух зүйл (Шингэн)
2016-05-22
Хүүхдэд шингэн зайлшгүй шаардлагатай

Томчуудтай харьцуулахад биеийн дийлэнх хувийг ус эзэлнэ. Биеийн жингийн ойролцоогоор 70-80% нь ус байдаг. Үүнээс гадна хүүхдэд бодисын солилцоо эрчимтэй явагддаг учраас хөлрөмтгий байдаг.

Мөн бөөрний үйл ажиллагаа бүрэн боловсроогүй байдаг учраас шээсээ хадгалахдаа муу, шээсээр дамжуулан шингэнийг ихээр гадагшлуулдаг. Дээрх шалтгаануудаас үүдэн хүүхдэд шингэн маш чухал юм. Хүүхдийн шингэнийг хичээнгүйлэн анхаарах хэрэгтэй.

Ямар үед шингэн хэрэгтэй вэ?

Хүүхэд өөрөө ам цангаж байгаагаа хэлж чадахгүй учир хүүхдэдээ дараах тохиолдлуудад шингэн өгөх хэрэгтэй.

  1. Энгийн үед
    -        Усанд оруулсны дараа
    -        Зугаалга болон тоглож байх үед, дараа нь
    -        Өдөр унтаад босоход нь
    -        Халуун үед
  2. Дараах байдал ажиглагдвал
    -        Их хөлөрсөн үед
    -        Уйлсны дараа
    -        Шээсний хэмжээ жирийн үеийнхээс бага үед

Хөхүүлэхийн өмнө ус өгөх хөх болон угжаа хөхөхгүй байх шалтгаан болдог тул хөхүүлэхийн өмнө ус өгөхгүй байх хэрэгтэй. Гүйлгэх болон бөөлжих, халуунтай байх үед шингэн дутагдахаас сэргийлж шингэн сайн өгөх хэрэгтэй.
Бөөлжис цутгаж байх үед нэг доор их хэмжээний ус өгвөл бөөлжих учир бага багаар өгөх хэрэгтэй.  
Хүүхдийн эмчид үзүүлж эмчийн зааврыг дагах хэрэгтэй.

Хүүхдэд тохирсон шингэн 

Жирийн шүүс болон ундаанд сахар болон давс ихээр агуулагдсан байдаг тул хүүхдийн бүрэн боловсроогүй бөөрөнд ачаалал өгдөг. Томчууд бид өөрсдийн ууж хэрэглэдэг ундаа, шүүсийг хүүхдэд өгч болохгүй.
Заавал шингэлж өгөх шаардлагатай. Шингэлснээр хүүхдийн биен дэх шингэний осмотиктой дөхөж бөөрөнд өгөх даралтыг бууруулж чаддаг.

Танин болон кофеин агуулдаг ногоон цай болон хар цайг анхаарах хэрэгтэй.
Хүүхдэд зориулагдсан хүүхдийн уух зүйлийг сэтгэл амар хэрэглээрэй.

Дараах уух зүйлийг хүүхдэд өгөхдөө анхаарах хэрэгтэй

[Кофеин болон танин агуулагдсан бүтээгдэхүүн]

Улун цай (Oolong tea), ногоон цай (Green tea), будаатай цай /Хүүхдэд болно/
Кофе, Хар цай, Какао - Болохгүй. Эдгээр нь Сахар болон осмос өндөртэй бүтээгдэхүүнүүд юм.
-        Жимсний шүүс 100%
-        Сүүн хүчил агуулсан ундаа
-        Ион агуулсан ундаа /Хүүхдэд зориулагдсан бол болно/

Хүүхдэд зориулагдсан найрлага агуулагдаж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй бүтээгдэхүүнүүд:
Эрүүл мэндийн цай, Ургамлын гаралтай цай, Рашаан

Угжаар угжих үедээ ч хүүхдээ заавал тэвэрч угжина. 

Хөхүүлэхтэй адил төрсний дараа хэсэг хугацаанд нэг удаагийн угжих хэмжээ бага байдаг учир угжих давтамж нь ойр ойрхон олон байх бөгөөд хоорондын зай харилцан адилгүй байна. Сайн хөхөж сурсны дараа давтамж нь цөөрч угжих хоорондын зай нь уртсаж угжих хэмнэлд орно.

Хүүхдийн өсөлттэй хамт уух хэмжээ нь нэмэгддэг ч нэмэлт хоолонд орж, идэх хэмжээ нэмэгдээд ирэхээр аажмаар угжнаасаа гардаг.

Аягаар уух, соруулаар уухыг зааж өгөх

Аяга болон соруулаар уух нь хөхөө хөхөх амны хөдөлгөөнөөс өөр юм. 

Хөхөө хөхөх нь хүүхдийн төрөлхийн рефлекс байдаг бол аяга болон соруулаар ууж сурахад дасгал хэрэгтэй.Соруулаар уух үед уруулаараа соруулыг үмхэж сорох хөдөлгөөн хийх ба аман дотор үүссэн сөрөг даралтын нөлөөгөөр шингэн зүйл татагдан орж ирдэг. 

Соруул болон уруул хооронд зай гарвал сөрөг даралт үүсэхгүй бөгөөд сайн ууж чаддаггүй. Эхлээд соруулыг амандаа хийж сурах, түүний дараагаар уруулаараа сайтар үмхэж шингэнийг бага хэмжээтэйгээр сорж сурна. Энэ үйлдлийг хэд хэд давтсаны дараа аажмаар сөрөг даралт үүсгэж чаддаг болж залгилан ууж сурна. Эхэн үедээ бүдүүн соруулаар дасгал хийх хэрэгтэй. Аажмаар нарийн соруулаар ч ууж чаддаг болно.

Хүүхдийн амны хөгжлийг дэмжигч, 4 төрлийн хошуутай ууж сургах “Магмаг” аяга нь таны хүүхдэд ууж сурахад нь туслах болно.

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.