Угжих - Пижион нь хөхөөр хооллолтыг дэмждэг
2016-05-22
Ямар үед угж хэрэглэх вэ?

Угжаар угжихдаа ч хөхүүлж байх үетэй адилаар хүүхэдтэйгээ нандин холбоо тогтоох нь чухал.

Хөхөөр хооллох нь хамгийн чухал ч гэлээ хөх гэмтэх зэрэг шууд хөхүүлж чадахгүй байх, ээжийн бие муу байх зэрэг үед саасан сүүгээ угжинд хийж угжих арга байдаг. Мөн хөхний сүү хүрэлцэхгүй үед нэмэлт сүүг хослуулан өгөх арга хэрэглэнэ. Аавийн хувьд ч бяцхан үрээ угжингаа аав-хүүхдийн нандин харилцааг тогтоож болно. Аав нартаа зөвлөхөд хүүхдээ заавал угжиж үзээрэй.

Сүү найруулах арга

Угжаар угжихдаа ч хөхүүлж байх үетэй адилаар хүүхэдтэйгээ нандин холбоо тогтоох нь чухал.

Ариутгасан угж болон хөхөлтийг ашиглах, гараа заавал угаах зэрэг ариун цэврийг сайтар сахих шаардлагатай. Сүүний хэмжээг хүснэгтийн дагуу өтгөн ч биш шингэн ч биш байхаар тааруулах хэрэгтэй. Сүү найруулахдаа усаа буцалгаж 70 градусаас дээш усаар найруулна. /Түлэгдэхээс сэргийлээрэй/

 Сүү найруулах арга

1.     Нунтаг сүүг хэмжиж угжинд хийнэ.
2.     Буцалгасан усаа бүлээсгэж тохируулан хийнэ.
3.     Угжаа хөнгөн сэгсэрч сүүг уусгана.
4.     Тохирсон хэмжээ хүртэл бүлээн усаа нэмнэ.
5.     Хүний арьсны дулаан хүртэл хөргөнө.
6.     Шууны дотор талаар халуун хүйтнийг шалгаж үзнэ.
Угжаар угжих арга

Угжаар хүүхдээ угжих үедээ ч хүүхдээ заавал тэвэрч угжина. Хөхөө хөхүүлдэгтэй адилаар хүүхдийнхээ амыг том ангайлгаж угжны хөхөлтийг сайн амлуулах нь чухал. 

Сүүгээ найруулсны дараа угжаа доош харуулахад сүү эхэндээ ихээр гардаг. Хэсэг хугацааны дараа сүү бага багаар гардаг болох ба энэ үед хүүхдээ угжаарай. Угжсаныхаа дараа хүүхдээ босоо байдлаар тэвэрч залгиасан хийг хэхрүүлж гаргана.

Угжих давтамж нь хүүхдийн өсөлтөөс шалтгаалж өөрчлөгдөнө

Хөхүүлэхтэй адил төрсний дараа хэсэг хугацаанд нэг удаагийн угжих хэмжээ бага байдаг учир угжих давтамж нь ойр ойрхон олон байх бөгөөд хоорондын зай харилцан адилгүй байна. Сайн хөхөж сурсны дараа давтамж нь цөөрч угжих хоорондын зай нь уртсаж угжих хэмнэлд орно.

Хүүхдийн өсөлттэй хамт уух хэмжээ нь нэмэгддэг ч нэмэлт хоолонд орж, идэх хэмжээ нэмэгдээд ирэхээр аажмаар угжнаасаа гардаг.

Угж болон угжны хөхөлтийг сонгох

Хүүхдийн өсөлтөөс шалтгаалан нэг удаагийн уух хэмжээ болон хугацаа нь өөрчлөгддөг.

Угжны хөхөлт /толгой/ -ний хэмжээг өсөлтөд нь тохируулах сонгоорой.
Хүүхэд хүүхдээсээ шалтгаалан адилхан сартай ч хөхөх чадвар нь ялгаатай байдаг тул ууж байгаа байдлыг сайн ажиглан хүүхдэдээ тохирсон хэмжээг сонгох хэрэгтэй.

Хүүхэд нэг хөхөлт /угжны толгой / -нд дасчихвал шинэ хөхөлтийг голох тохиолдол гардаг тул хөхөлтийг 2 -оос дээшийг бэлдэн сольж хэрэглээрэй. 

Мөн хөхөлт нь хуучирвал хэрэглэсэн давтамжийг хамааралгүй солих хэрэгтэй. 
Угжны сав нь материал болон хэмжээнээсээ шалтгаалан олон төрөл байдаг. Дагалдах угжны хөхөлт /толгой/ -ний хэмжээ өөр өөр байдаг тул шалгаж үзэх хэрэгтэй.  

Угжийг угаах, ариутгах аргууд

Угж болон хөхөлтөнд сүүний дусал үлдсэнээр нян үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Угж болон хөхөлтийг хэрэглэсэн даруй шууд усанд хийж тавина. 
Зориулалтын угаагч шингэнээр угаасны дараа ариутгана. Угж болон хөхөлтийг ариутгах 3 төрлийн арга байдаг.

Буцалгаж ариутгахБуцалсан устай сав /тогоонд/ буцалгана.

Ариутгах бодисоор ариутгах
:  
Ариутгах шингэнд тодорхой хугацаанд хийж орхино.

Богино долгионы зууханд уураар ариутгах:  
Богино долгионы зууханд ашигладаг зориулалтын саванд хийж богино долгионы зууханд халаана. 

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.