Хөхөөр хооллох - Пижион нь хөхөөр хооллолтыг дэмждэг.
2016-05-22
Хөхний сүү хамгийн шилдэг нь

Хөхний сүүгээрээ хүүхдээ хооллох нь олон талын ашиг тустай

Хөхний сүүнд нярайн өсөлтөд шаардлагатай шим тэжээл тэнцвэртэйгээр агуулагдаж байдаг ба хурдан шингэх бүтэцтэй байдаг. 
Мөн элдэв төрлийн өвчин үүсэх, халдварыг дарах дархлалын бодис агуулагддаг ба ялангуяа ангир уурагт /Төрсний дараа 3-4 хоног орчим гарах сүү/ ихээр агуулагддаг нь тогтоогдсон.

Хүүхдээ хөхүүлэх нь ээжид ч хэмжээлшгүй ач тустай.
Хөхний сүүний гарц болон үйлдвэрлэлд хамааралтай даавар нь эхийн савыг хэвийн хэмжээнд буцаан оруулах зэрэг төрсний дараа биеийг хэвийн байдалд эргэн хурдан оруулахад их үр нөлөөтэй.

Хөхөө хөхүүлснээр эх, хүүхэд хоёрын хооронд юутай ч зүйрлэшгүй нандин холбоо үүсч байдаг.

 
Эхийн цус хөхний сүүний эх булаг

Хөх нь булчирхайгаас бүрддэг бөгөөд эхийн цуснаас эхийн сүү үйлдвэрлэгддэг. Пролактик хэмээх дааврын нөлөөгөөр сүү үйлдвэрлэгддэг бол окситоцин хэмээх дааврын тусламжтайгаар үйлдвэрлэгдсэн сүү гардаг.
Эдгээр дааврууд нь хүүхэд хөхөө хөхөхөд идэвхждэг учраас хөхний сүүнийхээ гарцыг сайжруулахын тулд хүүхдээ сайн хөхүүлэх нь маш чухал юм.

Дөнгөж төрсний дараа ангир уураг маш бага хэмжээгээр гарч эхлээд аажмаар сайжирна. Хөхүүлэх цаг дөхөх эсвэл хүүхдээ бодох төдийд хөх эвлэж, сүү гардаг болдог. Энэ үед хөхний сүү шингээгч хэрэгцээтэй болдог.

Хүүхдээ хөхүүлэх арга

Хүүхдээ хөхүүлэхдээ хөхний толгойг хөхний нөсөөт хэсэгтэй хамт аманд нь амлуулах нь чухал.

Хүүхдээ хөхүүлэхдээ хөхүүлэх дэр ашиглан өөрт тав тухтай байрлалаар хөхүүлнэ. Тэвэрч хөхүүлэхэд хэд хэдэн тэврэх арга байдаг ба хөхүүлэхэд амар байрлал сонгох хэрэгтэй. Сайн хөхөж чадахгүй үе болон хөхөнд сүү үлдэж байгаа үеүдэд тэврэх байрлалаа өөрчлөхөд гүйцэд хөхөж чадах тохиолдол байдаг. Нэг удаагийн хөхөх хугацаа нь 10-15 минут орчим байна.

Хөхүүлж байх хугацаандаа баруун, зүүн хөхөө ээлжлэн хөхүүлнэ. Хөхүүлж дууссаны дараа эхийн сүүтэй хамт залгисан агаарыг гаргахын тулд босоо байдлаар тэвэрч хүүхдээ хэхрүүлэх хэрэгтэй.




Хөхүүлэх хугацаа болон давтамж

“Хөхөх” гэсэн амны хөгжил явагдана.

Хөхөх давтамж нь хүүхдийн өсөлттэй зэрэгцэн өөрчлөгдөнө. Төрсний дараа хэсэг хугацаанд нэг удаагийн хөхөх хэмжээ нь бага байдаг учраас хөхөх давтамж нь ойр ойрхон их байдаг ба хөхөх хугацаа нь харилцан адилгүй байдаг. 

Сайн хөхөж сурсныхаа дараа хөхөх давтамж нь цөөрч, хөхөө идэх хоорондын хугацаа нь уртсаж хэмнэлд ордог.
Хүүхэд өсөх тусам уух хэмжээ нь нэмэгддэг. Нэмэлт хоолонд орсон ч хүүхдээ хүссэн үед нь хөхүүлж байх хэрэгтэй. Нэмэлт хоолоо идэх нь ихсэхэд аяндаа хөхөө хөхөхөө больдог. 

Хөхүүл үед хөхний асуудалтай тулгарах

Хөхүүлэх хэмнэл тогтох хүртэл хугацаанд хөхний толгой хагарах, хөх чинэрч хатуурах, хөхний суваг бөглөрөх /мастит/ зэрэг асуудлууд үүсч болно.

*Хөх чинэрч хатуурах үед хөхүүлэх давтамжаа ихэсгэж хүүхдэдээ хөхүүлэхээс гадна хөхний массаж хийн хөхөнд хуримтлагдсан сүүгээ саана.
*Хөхний толгой гэмтсэн үед хөхний толгой хамгаалагч хэрэглэн хөхүүлэх эсвэл шарх эдгэртэл хөхөө сааж уулгана.
*Хөхний толгой жижиг эсвэл хавтгай, наашаа гарч ирээгүй шигдсэн байвал хүүхэд хөхөж чадахгүй тохиолдол байдаг. Хөхүүлэхийн өмнө хөхний толгой гаргагчаар хөхний толгойг гаргаж хүүхэд хөхөхөд хялбар болгох хэрэгтэй.

Хөхнийхөө сүүнд хангалттай цадахгүй байх

Хөхөө хөхсөн ч уйлах, хөхөө үргэлжлүүлэн хөхсөөр байх зэрэг цадахгүй байх шиг санагдах үе гардаг. Биеийн жин нэмэгдэхгүй байх, үргэлж уйлагнан унтахгүй байх, шээх баах нь бага байх зэрэг тохиолдол нь хөхөндөө цадахгүй байгаагийн шинж байж болно.

Сүү сайтай байхын тулд ээж тэнцвэртэй хооллож өөх тостой хоол бага идэх хэрэгтэй. Мөн шингэн сайн уух, сайн амрах, ядрах болон стрессдэхгүй байх нь маш чухал.

 
Хөхний сүү болон нэмэлт сүүгээр хослуулан хооллох

Ээжийн бие өвдөх зэрэгт

Эхийн сүү хамгийн чухал ч хөхөндөө цадахгүй байх, хөх гэмтсэнээс хөхүүлж чадахгүй байгаа тохиолдолд, ээжийн бие муу байх зэрэг үед нэмэлт сүүгээр хослуулан хооллох арга бий.

Хөхөө нэмэлт сүүтэй хослуулан өгөх 2 арга байдаг.

1.     Эхлээд хөхөө хөхүүлээд дараа нь нэмэлт сүү уулгах
2.     Орой эсвэл өдрийн цагт нэмэлт сүүгээ өгч хөхний сүү болон нэмэлт сүүгээ тус тусад нь өгөх

Нэмэлт сүү өгөхдөө хөхөө хөхүүлэх давтамж буурвал хөхний сүүний гарц мууддагийг анхаарах шаардлагатай. 

 

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.