Хөлд орох үе /1 ойтой хүүхэд /
2016-05-17
Бие бялдар
Хурууны үзүүрээр барих чадвар улам сайжирч, эрхий болон долоовор хуруугаараа жижиг зүйлийг ч барьж чаддаг болно.

Хурууныхаа үзүүрээр барих чадвар улам сайжирч, бөөрөнхий жижиг зүйлийг эрхий болон долоовор хуруугаараа барьж чаддаг болсон байна.



Хөлд орж эхэлнэ

Юм түшиж сайтар явж сурсны дараа болон, ганцаараа босож сурсны дараанаас анхны алхмаа хийж эхэлнэ. Анх хөлд орохдоо босох гээд шууд унах, 2 гараа өргөн тэнцвэрээ олохыг хичээж алхах, бага багаар алхах тоогоо нэмэх зэргээр аажмаар хөлд ордог. Хүүхэд хүүхдээсээ шалтгаалан харилцан адилгүй байдаг тул огт алхахгүй байна гэж санаа зовох хэрэггүй. Анхны алхмыг нь анхааралтай хүлээх хэрэгтэй.

Амьдралын хэв маяг

Өөрөө халбагаа барьж идэж сурах үе

Өдрийн 3 удаагийн нэмэлт хоолны хажуугаар завсрын хоол нэмэгдэнэ.

Банана шиг зөөлнөөс бөөрөнхий мах шиг хатуутайг идэж сурсан байна. Аяга болон соруулаар өөрөө барин ууж, хоолоо гараараа барин үүдэн шүдээрээ зажилж идэх зэргээр гараа маш сайн ашиглаж чадна.

Халбагыг аажим аажмаар сайн ашиглаж сурах бөгөөд бараг асгалгүйгээр амандаа хийж сурсан байна. Мөн аажим аажмаар аяга болон соруулаар сайн ууж сурна.

Идэж буй зүйлээ гараараа базаж тоглонгоо иддэг нь хэвээр байна. Их, багыг ялгадаггүй ч идээд цадсанаа сайн илэрхийлж сурсан байна. Хоолны дуршил болон дуртай, дургүйгээ илэрхийлж эхэлнэ. Өдөрт авч байгаа шим тэжээл нь тэнцвэртэй байвал хүүхэд уурлахгүй сайхан ааштай байна.
Авах ёстой шим тэжээлийнхээ дийлэнх хувийг нэмэлт хоолноос авч эхлэх /12-18 сартай/ үед хөхнөөс гаргаж болно. Гэвч том хүн иддэгтэй ижил төрлийн хоол хараахан өгч болохгүй. Хэт хатуу хоол болон амтлагчтай хоол өгөхөөс зайлсхийх хэрэгтэй.

Урд шүднүүд ургаж дуусаад арын шүднүүд цухуйж эхэлнэ

1 ойтой үед урд талын (үүдэн шүд) дээд доод 4,4 шүд ургаж гүйцнэ. Ой хагас хүрэх үед арын шүднүүд ургаж эхэлнэ. Араа шүднүүд нь хорхойтохдоо амархан байдаг тул сайтар угааж өгч байх хэрэгтэй.

 

Алхаж сурснаараа явах хүрээ нь ихэсдэг

Хүүхэд алхаж сурснаар гадаа гарах нь ихсэж, алхах хүрээ аажим аажмаар томордог. Янз бүрийн зүйл сонирхон харж, барьж үзэж шинэ зүйлтэй танилцдаг нь цаашлаад хийж үзье гэсэн хүсэл эрмэлзлийг төрүүлдэг.

Хөлд ороод явах газар нь өргөжөөд ирэхээр ээжийн хувьд их ядрах боловч хүүхдээ бэртэж гэмтэхээс болгоомжилж сайн харах хэрэгтэй. Мөн гадаа сайн гаргаж байгаарай. Хүүхэд гадаа гарах нь ихсэх үед амьдралын хэв маяг алдагддаг учир гадаа гарах цагийг хүүхдэдээ тохируулан төлөвлөх хэрэгтэй.

 

Сэтгэл санаа
Утга бүхий үг, хэллэг хэлж сурна

Ой хагастай үедээ /ээж/, /аав/, /маамуу/ гэх зэрэг утгатай 3-5 орчим үг хэлдэг болсон байна. /Шидээрэй/ гэж хэлэхэд гартаа байгаа зүйлийг газар хаях зэрэг хүний хэлснийг ойлгож байгаа нь тодорхой болж ирдэг. Хүүхэд тус бүр хэлд орох хугацаа нь харилцан адилгүй байдаг. Огт үг хэлэхгүй ч гэсэн хэлж байгааг ойлгож байвал санаа зовох хэрэггүй.
”Өөрөө хиймээр байх”, “Дургүй зүйлдээ дургүйцэх” гэх зэрэг өөрийнхөөрөө байх хүсэлтэй болж ирдэг.

“Би, Өөрөө” гэсэн хандлагатай болж өөрийнхөөрөө хийх хүсэл ажиглагдаж эхэлнэ. Хиймээр байвч бодсоноор нь болохгүй бол уйлах, уурлах зэрэг нь ажиглагдана. Энэ үед хүүхдийнхээ аашийг олоход хэцүү байх боловч энэ нь хүүхдийн өсөж том болж байгаагийн илрэл юм. Хийж чадахаар зүйлийг нь хийлгэж, хийж чадахгүй зүйлд нь сайн тусалж, хиймээр байгаа хүслийг нь сайн дэмжиж өгөх хэрэгтэй.

  

Харж дассан амьдралын хэв маягийг дуурайж эхэлдэг

Хүүхэлдэйнхээ үсийг самнах, утсаар ярьж байгаа юм шиг чихэндээ барих зэрэг өдөр тутмын үйлдлийг дуурайдаг болдог.

Зааж өгөөгүй ч харж байгаа учир дуурайдаг. Юмсыг хэрэгсэл гэдгийг таньж мэдэж юунд ашигладаг гэдгийг ойлгож эхэлдэг. 

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.