Толгойгоо дааж эхлэх үе /3-4 сартай хүүхэд/
2016-05-17

 

Бие бялдар
Толгойгоо дааж эхэлнэ

Толгойгоо даадаг болох ба босоо тэврэх үед ээж нь толгойг нь түшихгүй байсан ч гулжганахгүй, доош харуулж хэвтүүлсэн ч толгойгоо дааж өргөдөг болсон байна.

Хуруугаа хөхөж эхэлнэ

Шаржигнуур тоглоом бариулахад хэсэг зуур барьж, амандаа ойртуулан долоодог болно. Өөрийнхөө гарыг ажиглан хардаг болно. Энэ үеэс эхлэн хүүхэд өөрийн биеийн хэсгүүдийг таньж эхэлдэг. Харсан зүйлээ авах гэсэн мэдрэмжээр нүд, гар, амныхаа хөдөлгөөнийг хөгжүүлдэг.

Тосны булчирхайн шүүрэл багасаж хуурай арьстай болдог

Төрсний дараа 2 сар хүртэлээ ээжээс авсан дааврын нөлөөгөөр тосны булчирхайн шүүрэл ихтэй байдаг. Шинээр мэндэлсэн нярайн батга гэж нэрлэгддэг тууралт нүүрэн дээр нь гарч, арьс нь бижрүүтэж, хуйх духан дээр нь юм гарах тохиолдол байдаг.

Гэвч 3 орчим сартайгаас эхлэн тосны булчирхайн шүүрэл багасаж арьс нь амархан хуурайшдаг болдог.
Тосны булчирхайн шүүрлийн хэмжээ өсвөр нас хүртэл бага хэвээр байна.

Шөнө урт хугацаагаар унтдаг болно

Өдөр шөнийн ялгаанд дасаж, өдөр сэрүүн байх хугацаа нь уртсаж, аажим аажмаар шөнө удаан хугацаанд унтдаг болно. Шөнө хөхөлгүй өглөө хүртэл унтдаг ч хүүхэд байдаг. Мөн тухайн хүүхдээс хамаараад шөнө хэд хэд сэрдэг хүүхэд ч байна.

Амьдралын хэв маяг
Хөхүүлэх хэмнэл тогтворжсон байна

Хөхөө хөхөхдөө дасаж сайн хөхөж сурсан байна. Нэг удаагийн хөхөлтөөр хангалттай хөхөж чадахуйц болсон байна. Мөн цадахаа мэддэг болсон байна. Хөхөө хөхөж байхдаа дуу чимээ, хүний хөдөлгөөн, эргэн тойрныхоо өөрчлөлтөд хариу үзүүлж хөхөхөө болих, тоглонгоо хөхөх зэрэг зүйлс ажиглагдаж эхэлнэ.

Өдөрт хөхөх давтамж 5-6 удаа, хөхөлт хоорондын зай 4 цаг орчим болж хөхөх хэмнэл үүссэн байна. Энэ үед шөнө хөхөхөө больсон хүүхэд ч байдаг.
Салхилуулах, гадаа гаргах

Толгойгоо дааж сурсан байдаг учраас хүүхдээ хүүхдийн үүргэвчинд үүрэхэд амар болсон байна. Мөн хөхөх хугацаа холдож, өдрийн хэмнэлд орсноор гадаа авч гарахад улам хялбар болдог. Хүүхдээ салхилуулах болон өөрөө түр хугацаанд гарч болохоор болно.


 

Шөнө урт хугацаагаар унтдаг болно

Өдөр шөнийн ялгаанд дасаж, өдөр сэрүүн байх хугацаа нь уртсаж, аажим аажмаар шөнө удаан хугацаанд унтдаг болно. Шөнө хөхөлгүй өглөө хүртэл унтдаг ч хүүхэд байдаг. Мөн тухайн хүүхдээс хамаараад шөнө хэд хэд сэрдэг хүүхэд ч байна.

Сэтгэл санаа

Сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг болно. Дуу гаргаж инээдэг болно

Өөрийн эргэн тойронд гарах чимээ болон хүний дуунд хариу үзүүлэхээ мэддэг болно. Эрхлүүлэхэд удаан ширтэж, баярлаж байгаагаа илэрхийлнэ. Нүүр царай төдийгүй гар хөлөө савчиж биеийнхээ хөдөлгөөнөөр өөрийгөө илэрхийлж эхэлнэ. Толгойгоо даахын зэрэгцээ биеийн бүтэц өөрчлөгдөж, дууны өнгө ч өөрчлөгдөнө. Дуу гарган инээдэг болж, олон төрлөөр сэтгэл хөдлөлөө илэрхийлж сурдаг.


Хүүхдийнхээ хоолойд тохируулан ярилцаж хөгжилтэйгөөр хүүхэдтэйгээ харилцах.



Энэ үед хүүхдийн хариу үйлдлийг ойлгоход харьцангуй амар болдог учир хүүхэдтэйгээ харилцахад хөгжилтэй байна.

Алив, хаана байна? гэж хүүхэдтэйгээ харилцан ярихад хүүхэд баяртай байна. Хүүхдээ харах, харилцан ярилцах, дуу авиа гаргах нь хүүхэдтэйгээ харилцах харилцаа болохоос гадна анхныхаа үгийг хэлж сурах суурь болдог.

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.