Нярайн унтаа үе (0-2 сартай нярай)
2016-05-17

 

Бие бялдар
Энэ үед нярай үргэлж унтаад байдаггүй

Шинээр мэндэлсэн нярай нь гар хөлөө хөдөлгөдөг ч гэсэн өөрийн санаснаараа хараахан хөдөлгөж чадахгүй. Тархи болон мэдрэлийн системийн хөгжлөөс шалтгаалж аажим аажмаар өөрөө хөдөлгөж сурдаг.
Толгойгоо хараахан дааж сураагүй байна

Дөнгөж төрсөн хүүхдийн хүзүүний яс, булчин бэхжээгүй сул байдаг учраас энэ үед хүүхдээ хэвтүүлж тэвэрч байх нь чухал. 2 сартай болох үед бага багаар хүзүүний яс бэхжиж толгойгоо даахуйц болдог.

 

Сонсох чадвар сайтай байдаг бол харааны чадвар бүрэн гүйцэт хөгжөөгүй байна

Хүүхэд гэдсэнд байх хугацаандаа дуу чимээг ялган сонсож сурдаг ба төрсний дараа сонсгол сайн байдаг буюу сайн сонсож чаддаг. Харин харах чадвар нь 0,02 зэргийн ойрын харааны төвшинд байдаг ба 30см -ын зайд хардаг. Энэ нь хөхөж байх үедээ ээжийгээ харах хэмжээ гэсэн үг юм. Чимээ гарсан зүгт аажим аажмаар дагуулж харж сурдаг.
Хэвтээгээр тэврэх, босоогоор тэврэх, толгойгоо дааж эхлэх
/3-4 орчим сартайд/
Амьдралын хэв маяг
Хөхөө хөхөөд, унтах гэсэн давтамжтай үе

Шинээр мэндэлсэн нярай нь өдөр, шөнө ялгаагүй өлссөн үедээ сэрж уйлан хөхөө хөхөж, эргэн унтах маягаар өдрийн ихэнх цагийг унтаж өнгөрөөдөг. Ээжийн хувьд шөнө сэрж хөхүүлдэг учраас нойр дутмаг байх үе юм. 2 сартай болох үед аажим аажмаар удаан хугацаагаар унтдаг болдог.
Хөнгөрөх, хүндрэх нь олон давтамжтай байдаг үе

Бөөрний үйл ажиллагаа хараахан хэвийн явагдаж эхлээгүй байдаг учраас нярай үедээ ойрхон давтамжтайгаар олон дахин бие засдаг. Нярай нь хөхөх бүрдээ хүндэрдэг.
 

Идмээр үе болгонд нь хөхүүлэх хэрэгтэй

Төрсний дараа эхийн хөхөнд сүү сайн орох хүртэл 7 хоног орчим шаардлагатай байдаг. Нярай ч хөхөө сайн хөхөж чадахгүйн дээр ходоод нь жижиг байдаг тул бага идэж, хурдан өлсдөг.
Төрсний дараа 2 сар орчмын дараагаас эхийн хөхний сүүний гарц сайжирч, хүүхдийн нэг удаагийн хөхөх хэмжээ ихэссэнээр хөхүүлэх хоорондын зай 2,5-3 цаг болдог.

 
  

Нярай үед хүүдийн ваннанд усанд оруулж байх

Нярайн биеийн эсэргүүцэл сул байдаг тул хүүхдийн ваннанд оруулж байх хэрэгтэй.
1 сартай болох үеэс том хүнтэй хамт усанд орж болно.

 


Агаарт гаргах

Нярай үед биеийн эсэргүүцэл сул байдгийн зэрэгцээ биеийн дулаанаа амархан алддаг тул аль болох гадуур гаргахаас зайлсхийж өрөөний дулааныг тохиромжтой байлгах хэрэгтэй. 1 сартай болохоор нь бага багаар гадна агаарт дасгаж, 2 сартай үед богино хугацаагаар салхилуулж болно. 2 сартай болохоор хүүхэд урт хугацаагаар унтдаг болно.

 

Сэтгэл санаа

Уйлах нь хүүхэд өөрийгөө илэрхийлж байгаа хэлбэр юм

Хүүхэд өлсөх, халууцах, даарах, живх норох зэрэг таагүй мэдрэмжүүдээ уйлж илэрхийлдэг.

Таагүй мэдрэмж - Уйлах - Асрах - Тайвшрах эдгээрийн давтамжаар нярай өсөж бойждог. 

2 сартай үедээ эрхлүүлэхэд инээмсэглэдэг болно.
Сайхан ааштай үедээ аа, үү гэх мэт авиа гаргадаг. 

 

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.