Жирэмсний 9 сартай үе
2016-05-17

Жирэмсний 9 сартай буюу 32-35 долоо хоногтой үе:

Ургийн жин 1900-2700г орчим болсон байх ба биеийн урт 45 см орчим байна.

Жирэмсэн эх энэ үед чөлөөтэй хөдөлж явж чадахааргүй том гэдэстэй болсон байна. Мөн эхийн биеийн цусны хэмжээ жирийн үеийнхээс 1,5 дахин их байх ба цус багадалтаас сэргийлэн цус төлжүүлэх хоол хүнс хэрэглэх шаардлагатай.

Эхийн хэвлий дэх ураг томорч ургийн хөдөлгөөн мэдэгдэхүйц багасах ба ураг бүүр хөдөлж чадахгүй болохоосоо өмнө төрөхөд бэлэн байрлалд орж эхэлдэг. Ургийн арьс нь зузаарч улаан харагддаг байсан нь аажмаар ягаан өнгөтэй болно. 
Ургийн арьс нимгэн байхад сав дахь уснаас хамгаалж ургийн биеийг бүрхдэг байсан үс шингэрч аажмаар алга болж эхэлдэг.

Жирэмсний 9 сартай үед хаван ихээр үүсэх нь бий. Энэ үед хөл доороо дэр эвж хэвтэх, шингэн ихээр хэрэглэх, давс багатай хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Мөн хөлний массаж хийхэд үр дүнтэй байдаг.

 

 

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.