Жирэмсний 8 сартай үе
2016-05-17

Жирэмсний 8 сартай буюу 28-31 долоо хоногтой үе:

Ургийн биеийн жин 1400-1900 гр орчим болсон байна. Ураг гэдсэндээ гадаах нарны туяаг мэдэрч амьсгалж чадахуйц болдог үе. Уушги болон хамрын нүх амьсгалахад бэлэн болж хөгжсөн байдаг.

Жирэмсэн эх энэ үед ойр ойрхон шээс хүрч орой их босдог болдог. Тийм учраас өдөр унтаж амарч байх шаардлагатай.

Мөн энэ үед жирэмсэн эх илүү их өлсөж дуртай зүйлээ хэтрүүлэн идэх тохиолдол байдаг ба амттанд илүү дурладаг. Биеийн жин огцом нэмэгдэхээс сэргийлж өөрийгөө хянах хэрэгтэй.

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.