Хичээл 6 : Жирэмслэхээр тооцоолсон бол анхаарах шаардлагатай өвчнүүд
2016-05-16

“Хичээл 2” дээр жирэмслэлтэд нөлөөлөх эмэгтэйчүүдийн өвчний талаар үзсэн. Жирэмслэлт болон төрөлтөд нөлөөлөх өөр олон өвчин байдаг.
Жирэмслэхээр төлөвлөж байгаа бол анхаарах шаардлагатай өвчнийг эх баригч эмэгтэйчүүдийн эмч Сүзүки Тошихару сангаас тодрууллаа.

Хэсэг 1 - БЗХӨ

БЗХӨ нь хамтрагчаасаа өөр хүнтэй харьцаанд орохоор халддаг өвчин биш юм. Байнгын хамтрагчтайгаа харьцаанд ороход ч халддаг тохиолдол  байдаг. БЗХӨ дунд үргүйдэлд хүргэдэг өвчин ч байдаг. Хосууд урьдчилан сэргийлж эрт оношлон эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Үргүйдэлд хүргэдэг БЗХӨ

Хламидын халдвар
Хламид трахоматис гэдэг эмгэгээс үүдэлтэй. Бэлгийн замаар халдварлах бөгөөд халдварласнаас хойш 1-3 долоо хоногоос илэрдэг.
Эрэгтэй хүний хувьд бие засах үед бага зэргийн өвдөлт мэдрэгдэх боловч жирийн үед өвдөхгүй учир халдвар авснаа мэдэхгүй өнгөрөөдөг. Эмэгтэйчүүдэд цагаан ялгадас гарах нь ихэсч, хэвлийн доод хэсэгт бага зэргийн өвдөлт мэдрэгдэх боловч талаас илүү хувьд нь ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй байна. Тоохгүй орхивол үрэвсэл нь үтрээнээс савруу, улмаар үрийн суваг өндгөвчрүү тархаж муудвал үрийн сувагт наалданги үүсгэж үргүйдэлд хүргэдэг. Мөн саванд тархсан тохиолдолд урагт халдварладаг. Үүнээс болж зулбалт болон хугацаанаасаа эрт төрөх тохиолдол байдаг тул жирэмсний үзлэгээр хламидын шинжилгээ хийлгэх хэрэгтэй байдаг.
Заг хүйтэн
Гонококк гэж нэрлэдэг бичил биет бэлгийн зам, ам, шулуун гэдсээр халдварладаг. Халдварласан тохиолдолд шар өнгийн ялгадас гардаг, ихэнх тохиолдолд ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй байна. Эмчлэхгүйгээр тоохгүй орхивол сав болон үрийн суваг үрэвсэн үргүйдэлд хүргэдэг. Мөн саванд халдвар тархахад төрөх үед хүүхдэд халддаг.

Өөр бусад анхаарах шаардлагатай БЗХӨвчнүүд нь ураг савандаа амьгүй болох, төрөхийн халдвар, эрт төрөх зэрэг аюул дагуулахаас гадна төрөх үед хүүхдэд халдварладаг.
Тийм учраас бэлэг эрхтэн загатнах, өвдөх, ялгадас ихээр гарах, өнгө үнэртэй байх үед эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай.
Хэсэг 2: Архаг өвчин

Архаг өвчтэй хүн жирэмсэн болбол жирэмсний хүндрэл болдог. Хэрэв архаг өвчтэй хирнээ жирэмслэхээр төлөвлөж байгаа бол хяналтын эмчтэйгээ сайн зөвлөлдөх хэрэгтэй. Хяналтын эмчээс төрөх эмнэлэг болон жирэмсэн байх хугацааны зөвлөгөөг авах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй үедээ жирэмслэвэл дараах эрсдэлүүд тохиолдох магадлалтай учраас анхаарах хэрэгтэй.  

Зүрхний өвчин
Жирэмслэхэд цусны эргэлт энгийн үеэс 30-40 хувь нэмэгддэг. Тиймээс зүрхэнд очих ачаалал ихсэх учир анхаарах шаардлагатай.
Цусны даралт ихсэх, бөөрний өвчин
Жирэмслэхэд даралт ихсэх болон бөөр муудах нь их тохиолддог. Сайн хяналттай байхгүй бол хэвлий дэх ургийн өсөлт зогсохоос авахуулаад харвах болон бөөрний дутагдалд орох зэрэг эх болон урагт аюултай байдаг.
Чихрийн шижин
Жирэмслэхээс өмнө сахраа хянахгүй бол ураг гажих, шим тэжээлийн тэнцвэр алдагдсанаас ураг өсөлтгүй болох тохиолдол байдаг.
 
Бамбай
Бамбайн дааврыг хянаж байхгүй бол зулбах, хугацаанаасаа эрт төрөх, ураг өсөлтгүй болох зэрэг асуудал үүсдэг.
Багтраа
Жирэмслэхэд багтраа нь эдгэрэх эсвэл мууддаг. Жирэмсэн үед багтрах юм бол хэвлий дэх урагт хангалттай хүчилтөрөгч очихгүй учир сайн хяналттай байх шаардлагатай.

Хэсэг 3: Халдвар

Жирэмсэн байх хугацаанд ялангуяа эхний хагаст анхаарах шаардлагатай хэд хэдэн өвчин байна.
Жишээлбэл жирэмсний эхэн үедээ улаан эсэргэнэ тусвал гэдсэн дэх ураг сонсголын алдагдал, зүрхний гажигтай болох магадлалтай. Жирэмслэхээр төлөвлөж байгаа хүн өдий хүртэл тусч байсан халдварт өвчинөө тэмдэглэж, хараахан тусаагүй халдварт өвчин байвал жирэмслэхийн өмнө урьдчилан сэргийлэх тариа хийлгэх хэрэгтэй.  

 

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.