Хичээл 5: Үргүйдлийн эмчилгээг эхлэхийн тулд?
2016-05-16

1-2 жилийн хугацаанд оролдлого хийгээд жирэмслэхгүй бол үргүйдлийн судалгааны төвд хандах хэрэгтэй. Анхны удаа шинжилгээ өгч үзэж байгаа хүмүүст асуултууд их байдаг.
Үргүйдлийн эмчилгээг эхлүүлэхийн өмнө мэдэж авах ёстой үндсэн мэдлэг, эмчилгээний талаар эх барих эмэгтэйчүүдийн эмч Сүзүки сангийн зөвлөгөөг хүргэж байна.

Алхам 1: Үргүйдлийн шинжилгээ, эмчилгээ хийхийн өмнө хосууд сайтар зөвлөлдөх хэрэгтэй.

Үргүйдэл нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш юм.

Үргүйдлийн шинжилгээ, эмчилгээнд эрэгтэйчүүдийн оролцоо маш чухал байдаг. Тиймээс шинжилгээ өгөхийн өмнө хосууд сайн ярилцаж зөвшилцөх хэрэгтэй.
/Эмчилгээ удаан хугацааны турш явагддаг/, / Эмчилгээний үнэ хэдэн төгрөг болох/, /Зарим үед үрийн шингэн хэрэгтэй болох/ гэх зэрэг үргүйдлийн шинжилгээ, эмчилгээнд хамааралтай асуудлыг ярилцаж эрэгтэй талаас шаардлагатай тусламж дэмжлэгийг авах хэрэгтэй. Мөн хүүхэдтэй болох хүсэлд хэт автвал хосын харилцаа муудаж бэлгийн харьцаанд орохгүй болох хандлагатай болдог хосууд цөөнгүй байдаг. Эрэгтэйчүүдийн хувьд хүүхэдтэй болохгүй бол??.. гэсэн стрессээс үүдэн үрийн шингэн ялгарахгүй байх болон бэлэг эрхтэн хөвчрөхгүй болдог хүмүүс ч байдаг.
Үргүйдлийг эмчлэхийн тулд хосуудын хамтын харилцаа маш чухал. Бие биенээ сайн ойлгож, дэмжиж байх хэрэгтэй.

Алхам 2: Үргүйдлийн мэргэжлийн эмнэлэг сонгох.

Үргүйдлийн эмчилгээ удаан хугацаагаар явагдах нь ховор үзэгдэл биш юм. Эмнэлгээ сонгохдоо интернет болон хүмүүсийн сэтгэгдлийг судалж үзэх хэрэгтэй. Богино хугацаагаар хэд хэдэн эмнэлэг солих нь цаг хугацаа болоод санхүүгийн хувьд алдагдалтай. Шинжилгээ, эмчилгээгээ эхлэхийн өмнө аль эмнэлэг сонгохоо сайтар зөвшилцөх хэрэгтэй. Эмнэлэгээ сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай.

Эмч, эмнэлгийн ажилчидтай таарах таарамж.
Үргүйдлийн эмчилгээ нь хосууд болон эмч нарын хамтын ажиллагаагаар үр дүнд хүрдэг. Тиймээс эмч болон эмнэлгийн ажилчидтай итгэлцлийн харилцаатай байх маш чухал. Асуултад ойлгомжтой хариулахгүй байх, эмчилгээний явцыг сайн ойлгохгүй байх, шинжилгээ өгөх бүрдээ эргэлзээтэй болох зэрэг санаандаа нийцэхгүй тохиолдолд эмнэлгээ сольсон нь дээр байх.
Ойр эмнэлэг сонгох
Үргүйдлийн эмчилгээ нь урт хугацаагаар эмчлэгддэг тул гэртээ ойр эмнэлэг сонгох хэрэгтэй.
Нарийвчилсан нөхөн үржихүйн эмчилгээ явуулдаг эмнэлэг сонгох
Шинжилгээний хариу болон эмчилгээний үр дүнгээс хамаараад нарийвчилсан нөхөн үржихүйн эмчилгээ санал болгох тохиолдол гардаг. Тиймээс анхнаасаа ийм эмчилгээ явуулдаг эмнэлэг сонгох хэрэгтэй.
 
 
Жирэмслэлтийн төвшин
Эмнэлэг тус бүрийн жирэмслэлтийн төвшингийн үзүүлэлт нь эмнэлгээ сонгоход тустай байдаг. Тооцох арга нь эмнэлгээсээ шалтгаалаад өөр өөр байдаг.
Эмчилгээний өртөг
Үргүйдлийн эмчилгээ нь уртсах тусам эмчилгээний зардал ихэсдэг. Мөн эмнэлгээс шалтгаалаад үнэ нь өөр өөр байдаг учраас сайн судлах нь чухал.
Эхлээд шинжилгээ өгч үргүйдлийн шалтгааныг тогтооно. Алхам 3: Үргүйдлийн үндсэн шинжилгээ

Шинжилгээг бага температуртай үе, өндгөн эс боловсрох үе, өндөр температуртай үеүдэд тааруулан авах учир үндсэн бүх шинжилгээг хийж дуусахад 1-2 сар орчим зарцуулагдана.

Анхны шинжилгээ
Анхны шинжилгээ өгөх үедээ ойролцоогоор нэг сар орчим хугацаанд биеийн халуунаа хэмжсэн тэмдэглэлээ авч ирэх. Өндгөн эсийн боловсруулалт байгаа, байхгүй эсэх болон сарын тэмдгийн мөчлөгийг мэдэх заалт болно. 
Мөн анхны шинжилгээгээр сав болон өндгөвчийг дотуур үзлэгээр шалгаж, миом болон өндгөвчний хавдар байгаа хэсгийг хэт авианы шинжилгээгээр шалгана.
Бага температуртай үеийн шинжилгээ:
Цусны дээж авч жирэмслэхэд оролцдог даавар сайн ялгарч байгаа эсэхийг шалгаж, өндгөн эс дамжих хоолой хэвийн эсэхийг рентгенээр шалгана.
Өндөр температуртай үеийн шинжилгээ:
Цусны дээж авч өндөр температурт даавар хэвийн ялгарч байгаа эсэхийг шалгаж, шаардлагатай тохиолдолд хэт авианы шинжилгээ хийнэ.
Өндгөн эс боловсрох үеийн шинжилгээ:
Цусны дээж авч өндгөн эс боловсрох үед даавар хэвийн ялгарч байгаа эсэхийг шалгаж өндгөн эс хэр зэрэг томорч өсч байгааг хэт авианы шинжилгээгээр хэмжинэ.
Мөн бэлгийн харьцаанд орсноос хойш 12 цагийн дотор шинжилгээ хийж, эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг шалгах шинжилгээ хийнэ.
Мөн эрэгтэй талаас үрийн шингэнийг авч агууламж болон эр бэлгийн эсийн тоо, хөдөлгөөн зэргийг шалгана. Зарим тохиолдолд нарийн шинжилгээ шаарддаг.



 

Алхам 4: Үргүйдлийн шинжилгээг эхлүүлэх.

Шинжилгээний хариунаас шалтгаалж өөрт тохирсон эмчилгээг эхлүүлнэ.

Үргүйдлийн үндсэн эмчилгээний явц: Эмэгтэй тал үргүйдэлтэй тохиолдолд...

Дааврын гажуудал болон өндгөн эс боловсроход асуудалтай тохиолдолд дааврын үйл ажиллагааг хэвийн явуулах эмийн эмчилгээ хийнэ. Мөн үрийн сувгийн бөглөрөл болон гуурсан хоолойн наалдцаас болоод жирэмслэхгүй байх тохиолдолд гэдсийг бага зэрэг нүхлэн хэвлийн хөндийн дурангийн мэс засал хийдэг. Дээрх эмчилгээний аль аль нь даатгалд хамрагддаг.

Хугацаа тааруулах
Хэт авианы шинжилгээ болон шээсний шинжилгээгээр өндгөн эс гадагшлах өдрийг урьдчилан тооцож, хугацааг тааруулан хосууд харьцаанд орно. Ямар нэг асуудалгүй мөртлөө 3-6 сарын хооронд жирэмслээгүй тохиолдолд зохиомол үр суулгалтыг санал болгодог.
Зохиомол үр суулгалт
Эрэгтэй талаас эр бэлгийн эсийн тоо бага, хөдөлгөөн муутай тохиолдолд хийдэг. Үрийн шингэнийг авч боловсруулж, умайн хөндийрүү шууд тарина. Энэ эмчилгээний зардал нэг удаад 10000-20000 төг байдаг. Ойролцоогоор хагас жил оролдоод үр дүн өгөхгүй тохиолдолд үр шилжүүлэн суулгалтыг туршиж үзнэ.
Үр шилжүүлэн суулгалт
Өндгөн эс болон эр бэлгийн эсийг биеэс гаргаж авч хуруу шилэнд үр хөврөл үүсгээд саванд буцааж суулгах арга. Өндгөн эсийг авахын өмнө өндгөн эс ялгаруулах эм уулган. Саванд суулгасны дараа ч үр хөврөл хэвийн явагдуулах дааврыг идэвхжүүлнэ. Эмчилгээний зардал нэг удаад ойролцоогоор 250000-350000төг байдаг.
Хуруу шилэнд үр хөврөл явуулах, өсгөх
Нарийн шилэн гуурсаар хамгийн хөдөлгөөн сайтай эр бэлгийн эсийг гаргаж авч өндгөн эстэй нэгтгэн урвалд оруулна. Энэ эмчилгээ нь нэг удаа хийгдэхэд ойролцоогоор 300000-400000төг байдаг.
  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.