Хичээл 4: Жирэмслэлтийг тойрсон асуултууд?
2016-05-16

 Үргүйдлээс гадна хүүхэдтэй болж чадахгүй байх онцлог гэж байдаг уу? 

Амьдралын хэв маяг болон ажлын хэв маяг жирэмслэлтэд нөлөөлөх үү?
Эх барих эмэгтэйчүүдийн эмч Сүзүки гуайгаас эдгээр асуултад хариулт авлаа.

Бие бялдар жирэмслэлтэд нөлөөлөх

А: Хэт таргалалттай болон хэт туранхай байх нь жирэмслэлтэд нөлөөлөх үү?
Х: Хэт таргалалт болон хэт туранхай байвал анхаарах шаардлагатай.

Хэт тарган эсвэл хэт туранхай байх нь өндгөн эс боловсроход холбоотой дааварт нөлөөлдөг учир жирэмслэхэд хэцүү болдог.

Хэрэв жирэмслэвэл, жирэмсэн байх хугацаанд даралт болон цусан дахь сахарын хэмжээ ихэсч эх хүүхэд 2т хүндрэл үүсэх бөгөөд жирэмсний гипертензи болон жирэмсний чихрийн шижин тусах, асуудал үүсэх магадлал өндөр болдог нь тогтоогдсон.

А: Амархан бээрдэг эмэгтэй жирэмслэх магадлал бага гэдэг үнэн үү?
Х: Сарын тэмдэг өөрчлөлттэй ирэх тохиолдол байдаг.

Амархан даарах нь жирэмслэлтэд шууд нөлөөлөхгүй.
Гэвч биеийн хүйтэн нь цусны эргэлтийг удаашруулдаг тул өндгөвч болон савны цусны эргэлт удааширдаг. Даарснаас болж өндгөвчний үйл ажиллагаа муудахад өндгөн эс боловсроход хэцүү болж хэвийн гадагшилж чадахгүй болдог.
Мөн даарснаас болж бие болон сэтгэлийн стресс үүсэн дааврын тэнцвэр алдагдаж, сарын тэмдгийн мөчлөг алдагдах тохиолдол бий. Тийм учраас тохирсон дасгал хөдөлгөөн хийж, аль болох дулаан хувцас өмсөж даарахаас сэргийлэх хэрэгтэй.

 

А: Цус багадалттай хүн жирэмсэн болох магадлал бага байдаг уу?
Х: Шалтгаан болон түвшинээс хамаараад үргүйдэлд хүргэдэг.

Жирийн, бага хэмжээний цус багадалт нь жирэмслэлтэд нөлөөлөхгүй. Шалтгаан болон түвшинээс хамаараад жирэмслэлтэд нөлөөлдөг.

Эмэгтэйчүүдийн цус багадалтын гол шалтгаан нь сарын тэмдэг байдаг. Сарын тэмдгийн цус гаралт их үед миом болон умайн полип, дааврын өөрчлөлтөд хүргэж болно. Мөн зүрх дэлсэх өвчин, амархан ядрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Цус багадалт өндөртэй хүний хувьд өндгөн эс боловсрохгүй байх магадлалтай байдаг.

 

Амьдралын хэв маяг жирэмслэлтэд нөлөөлөх

А: Нэмэлт амин дэм ууж байгаа. Хэрвээ жирэмсэлбэл хүүхдэд муу нөлөөтэй юу?
Х: Хэтрүүлж хэрэглэж болохгүй. Заасан хэмжээгээр хэрэглээрэй.

Тэнцвэртэй хооллолтоор амин дэмээ нөхөж байх хэрэгтэй. Гэвч амин дэмийг тэнцвэртэйгээр авч чадахгүй байна гэж үзвэл нэмэлт амин дэм хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ хэтрүүлэн хэрэглэвэл ээж болон хүүхдэд муу нөлөөтэй байх магадлалтай байдаг. Тийм учраас хэрэглэх хэмжээ заавраар хэрэглээрэй. Витамин В -гийн бүлгийн нэг төрөл болох фолийн хүчлийг хэрэглэхэд хүүхдийн мэдрэлд нөлөөлөх гажгаас урьдчилан сэргийлэхээс гадна, ээжийн жирэмсний өндөр даралтаас урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй нь тогтоогдсон.

А: Үргүйдлийн судалгааны эмнэлэгт шинжилгээ өгөхөд болж өгвөл ажлаасаа гарах хэрэгтэй гэж хэлсэн. Эмэгтэй хүн ажиллаж байхдаа жирэмсэн болж болохгүй юу?
Х: Хэт их стресс болон ядаргаа нь жирэмслэхэд саад болдог.

Зөвхөн ажиллаж байгаа үед жирэмслэхэд хэцүү гэсэн үг биш. Ажлаас шалтгаалж үүссэн бие болон сэтгэлийн стресс нь өндгөн эс гадагшлахад саад болох тохиолдол байдаг. Мөн үргүйдлийн эмчилгээ хийлгэж байхад өдөр бүр эмнэлгээр явах шаардлага гардаг ба ажлаа хийнгээ явахад хэцүү байдаг. Дээрх шалтгаануудын улмаас болж өгвөл ажлаасаа гарах хэрэгтэй гэж хэлсэн байж болно.

3
 

А: Нөхөр бид 2 хоёулаа өдөржин компьютер дээр ажилладаг. Цахилгаан соронзон долгион жирэмслэхэд саад болдог уу?
Х: Шууд нөлөө байхгүй боловч урт хугацаагаар ажиллахаас зайлсхийх хэрэгтэй.

Компьютер ашигладаг ажил нь жирэмслэхэд шууд нөлөө үзүүлэхгүй гэж бодож байна. Гэвч удаан хугацаанд компьютертой ажиллах нь сарын тэмдгийг мөчлөг алдагдах болон биеийн дулааны үйл ажиллагаа муудах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тийм учраас ажиллаж байх үедээ аль болох завсарлагаа авч байх хэрэгтэй.

Бусад шалтгаан

А: Эгч маань үргүйдэлтэй гэж гарсан би ч гэсэн үргүйдэлтэй байх магадлалтай юу?
Х: Үргүйдэл нь янз бүрийн шалтгаантай байдаг учир шууд хэлж мэдэхгүй.

Эгч дүүсийн хувьд үргүйдлийн эмгэгийн хамаарал бага гэж бодож байна. Яагаад гэвэл үргүйдэл нь олон янзын шалтгаантай байдаг ба зарим шалтгаан тодорхойгүй байдаг. Мөн эрчүүдийн үргүйдэл гэж ч байдаг.

А: Үр хөндөлт хийлгэхэд хүүхэдтэй болох магадлал буурдаг гэж үнэн үү?
Х: Ховор тохиолдолд үргүйдэл болон зулбалт болох шалтгаан болдог.

Үр хөндөх мэс засал нь үргүйдлийн шалтгаан болдоггүй. Гэвч ховор тохиолдолд сав болон өндгөвч гэмтэн савны амсар хазайсан тохиолдолд үргүйдэл болон савны гадуурх жирэмслэлт болдог. Огт жирэмслэхгүй байвал эмэгтэйчүүдийн эмнэлэгт сав болон өндгөвчөө үзүүлээрэй. 

А: Жирэмслэхээс хамгаалах эм удаан хугацаанд хэрэглэвэл жирэмслэхээ больдог гэж үнэн үү?
Х: Жирэмслэхээс хамгаалах эмээ зогсоосны дараа зарим хүмүүсийн сарын тэмдгийн мөчлөг алдагддаг.

Сарын тэмдэг хугацаандаа ирдэг, өндгөн эс хэвийн гадагшилдаг хүн жирэмслэлтээс хамгаалах эмээ зогсоосноор 1-2 сар, хамгийн удаандаа хагас жилийн дараа сарын тэмдэг тогтворждог. Жирэмслэхэд саад болохгүй. Гэвч жирэмслэхээс хамгаалах эм хэрэглэхийн өмнө сарын тэмдэг тогтвортой биш өндгөвч үрэвсэлтэй байсан тохиолдолд жирэмснээс хамгаалах эмээ зогсооход сарын тэмдэг ирэхгүй байх тохиолдол байдаг. Энэ нь эмний нөлөө биш бөгөөд биеийн байдлаас шалтгаалсан зүйл юм. Эмээ зогсоосноос хойш 3 сар орчимын дараа сарын тэмдэг тогтворжихгүй бол эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлээрэй.

А: Үргүйдлийн эмчилгээ хийлгэснээр 2 ихэр, 3  ихрийн магадлал ихэсдэг үү?
Х: Өндгөн эс гадагшлуулдаг эмийн нөлөөгөөр магадлал ихэсдэг.

Үргүйдлийн эмчилгээгээр өндгөн эсийн гадагшлуулдаг эмийг хэрэглэвэл өндгөвчид нөлөөлж нэг дор 2 оос илүү өндгөн эс гадагшлан 2 ихэр, 3 ихэр хүүхэдтэй болох магадлал ихэсдэг. 
Жишээ нь: Энгийн ихэр жирэмслэлт 100 -ны 1 хувь байдаг. Өндгөн эс гадагшлуулах эмийг хэрэглэсэн тохиолдолд ойролцоогоор 20 -ны 1 хувь болдог. Тариа хийлгэсэн тохиолдолд ойролцоогоор 5 -ны 1 хувь нь ихэр болох магадлалтай болж ирдэг.

 

 

 

 

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.