Хичээл 3: Жирэмслэхгүй байгаа шалтгаан (Эрэгтэйн хувьд)
2016-05-16

Үргүйдэл нь зөвхөн эмэгтэйгээс шалтгаалахгүй эрэгтэйд ч олон шалтгаан байдаг. Ялангуяа стрессээр дүүрэн нийгэмд эрэгтэйчүүдийн үргүйдлийг төвшин нэмэгдсээр байна. 

Эрэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгааныг эх баригч эмэгтэйчүүдийн эмч Сүзүки сангаас лавлалаа.

Хувилбар 1: Үргүйдлийн шалтгаан - Эр бэлгийн эс

Эрэгтэйчүүдийн үргүйдлийн гол шалтгаан.

Эрэгтэйчүүдийн үргүйдлийн гол шалтгааны нэг нь эр бэлгийн эсийн асуудал байдаг. Үр тогтоох боломжтой эр бэлгийн эсийн үзүүлэлт:

1.     Үрийн шингэний 1сс -д 20 саяас дээш ширхэг эр бэлгийн эс байх.
2.     Эр бэлгийн эсийн хөдөлгөөний чадавх 50 % -иас дээш байх.

Сүүлийн үед эрүүл эрэгтэйн эр бэлгийн эсийн тоо цөөн бөгөөд хөдөлгөөн удаан, эрүүл эсийн хувь 15% -иас бага, мөн үрийн шингэнд эр бэлгийн эс огт байхгүй тохиолдолууд ч байна.

Мөн эр бэлгийн эс гадагшлах үрийн суваг /үрийн хоолойн бөглөрөл/ асуудалтай болон үрийн шингэн зохистойгоор гадагшлахгүй давсагны хажуу уруу /эсрэг дур тавих/ тавих гэсэн эмгэгүүд байдаг.
Эдгээр тохиолдлуудад үр тогтохгүй учир үргүйдлийн судалгааны төвд хандаарай.

Хувилбар 2: Ядаргаа, стрессээс болсон үргүйдэл.

Эрэгтэйчүүдийн үргүйдэлд хэт их стресс болон ядаргаа нөлөөлөх тохиолдол байдаг.

Өмнө дурдсанчлан эр бэлгийн эсийн тоо цөөн болон хөдөлгөөн удаан байгаа эсэхийг үрийн шингэний шинжилгээгээр мэдэж болдог. Гэвч биеийн байдал болон стрессээс болж шинжилгээний үр дүн буруу гарч болно.

Эрэгтэйчүүдийн стресс нь зөвхөн ажлаас шалтгаалахгүй. Хүүхэдтэй болохгүй бол..?? гэсэн сэтгэлийн дарамтаас болж өндгөн эс гадагшлах үед дур тавьж чадахгүй байхаас гадна, хөвчрөл алдагдал, секс хийх хүсэлгүй болох эрчүүд ч байдаг.
Хүүхэд хүссэн хүслийн давамгайлал нь эсрэгээрээ үргүйдэл болох шалтгаан болдог. Хүүхэдтэй болох талаар стресстэж эхэлбэл хосууд харилцан ярилцаж хэсэг тайвшрах нь чухал.

Тохиолдлын үргүйдэл

Үргүйдлийн шинжилгээний хариугаар эрэгтэй, эмэгтэй хэн хэн нь асуудалгүй байх тохиолдол гардаг.

Үүнийг тохиолдлын үргүйдэл гэх бөгөөд ойролцоогоор хосуудын 1% -д тохиолддог. Тохиолдлын үргүйдэл нь оношлогдсон тохиолдолд хамгийн хэцүү нь шалтгаан нь тодорхойгүй тул тохирох эмчилгээ хийж чаддаггүй. Эмчтэйгээ зөвлөлдөж илүү нарийн шинжилгээ өгөх арга байхаас гадна, өөр эмнэлэгт дахин шинжилгээ өгөх арга хэрэглэж болно. Тийм учраас хосууд сайтар зөвлөлдөх хэрэгтэй. Үргүйдлийн эмчилгээнд урт хугацааны дараа үр дүнд хүрэх тохиолдол элбэг тул хосууд бие биедээ харилцан дэмжлэг үзүүлэх нь юу юунаас илүү чухал.

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.