Хичээл 2 : Жирэмслэхгүй байгаа шалтгаан (Эмэгтэйн хувьд)
2016-05-16

Өндгөн эс боловсрох хугацааг тооцон удаан хугацааны турш харилцаанд орсон ч жирэмслэхгүй байх тохиолдол их байдаг.
Эмэгтэй талаас шалтгаалах шалтгаануудыг эх барих эмэгтэйчүүдийн эмч Сүзүки гуайгаас лавлан асуулаа.

Хувилбар1: Жирэмслэхгүй байх шалтгаанд умайн гуурсан хоолой болон өндгөн эс нөлөөлөх нь.

Умайн гуурсан хоолой болон өндгөвч асуудалтай тохиолдолд үр тогтохгүй байх.

Эмэгтэй хүн жирэмслэхгүй байх шалтгаануудын дийлэнх хувийг умайн гуурсан хоолойн асуудал эзэлдэг.

Умайн гуурсан хоолой нарийн бөгөөд боловсорсон өндгөн эс нэвтэрч гарч чадахгүй байх.

Умайн гуурсан хоолойн нарийсал болон умайн гуурсан хоолойн бөглөрөл гэж байдаг. Эдгээрийн гол шалтгаан нь бэлгийн замаар халдварладаг Хламидын халдвараас умайн гуурсан хоолой болон ойр орчим нь наалдамхай болдог явдал юм.

Мөн өндгөн эсэд ‘Өндгөн эс гадагшлах хүртлээ гүйцэд боловсроогүй’, ‘Гүйцэд боловсорсон ч зөв гадагшилж чадахгүй байх’ гэсэн асуудлууд байдаг. Үүний шалтгаан нь дааврын гажуудал болон тураах буруу дэглэмээс үүдсэн жин бууралт, стрессээс үүдэлтэй.

Өндгөн эсэд тохиолддог бас нэгэн асуудал бол өндгөвчний салст хатуу учраас өндгөн эс гадагшилж чадахгүй байх явдал юм.
Өндгөн эс боловсорч гадагшилсны дараа прогестерон хэмээх дааврын шүүрлийн хэмжээ бага байвал савны салст хангалттай хэмжээнд зузаардаггүй ба энэ нь үр хөврөл явагдахгүй байх шалтгаан болдог.
Сарын тэмдэг тогтворгүй байх болон 2-оос дээш сар сарын тэмдэг ирэхгүй үед тестээр үзэх эсвэл эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлээрэй.

Хувилбар 2: Эмэгтэйчүүдийн өвчнөөс шалтгаалан жирэмслэхгүй байх.

Жирэмслэлтэд нөлөөлөх өвчнийг эрт илрүүлэх хэрэгтэй.

Зарим эмэгтэйчүүдийн өвчин жирэмслэлтэд нөлөөлдөг. Үүнд: Миом, Умайн полип, Савны салстын эмгэг зэрэг багтана.

Миом нь умайд үүсдэг хоргүй хавдар юм. Эмэгтэйчүүдийн 3-4 хүний 1- д тохиолддог бөгөөд үүссэн байршил, хэмжээ, төрлөөсөө шалтгаалаад үргүйдэл болох шалтгаан болох, жирэмсэлсэн ч зулбах болон хугацаанаас өмнө төрөх зэрэг шалтгаан болдог.
Хэрвээ:
1. Сарын тэмдгийн хэмжээ их
2. Сарын тэмдгийн хугацаа урт
3. Сарын тэмдэг нөж ихтэй байгаа бол анхаарах шаардлагатай.

Умайн Полип
Умайн Полип нь ихэвчлэн эмэгтэйчүүдийн даавар, эстрогений нөлөөгөөр умайд үүсдэг ургацаг юм. Үүсэх байршил болон хэмжээнээс шалтгаалан үр хөврөл үүсэхэд саад учруулж, жирэмслэх магадлалыг бууруулдаг.

Савны салстын эмгэг
20-30 настай эмэгтэйчүүдэд тохиолддог, умайн дотор талд байдаг салст буруу байрладаг өвчин. Үндсэн шинж тэмдгүүд :
1. Сарын тэмдэг өвдөлттэй ирэх,
2. Сарын тэмдгийн хэмжээ их нөж ихтэй байх,
3. Бэлгийн харьцаанд ороход өвдөх,
4. Сарын тэмдэг ирэхээс бусад үед нуруу, хэвлийн доод хэсгээр өвдөлт мэдрэх.

Савны салстын эмгэг нь сав болон өндгөвч, умайн гуурсан хоолойн орчим наалдац үүсгэж улмаар умайн гуурсан хоолойн эмгэгийг үүсгэдэг. Эдгээр өвчнийг эрт оношилж эрт эмчлэх нь чухал. Дээр дурдсан шинж тэмдэг илрээгүй ч тогтмол эмэгтэйчүүдийн эмчийн хяналтад байх хэрэгтэй.

Хувилбар 3: Нас болон стрессээс шалтгаалан жирэмслэхгүй байх

35 -аас дээш насанд нөхөн үржихүйн хөгшрөл явагдаж эхэлдэг.

35 -аас дээш насны төрөлтийг хожуу төрөлт гэдэг. Орчин үед оройтож гэрлэх болон жирэмсний эмчилгээнээс шалтгаалан хожуу төрөлт ихэссэн.

Эмэгтэйчүүдийн өндгөвчний үйл ажиллагаа 20 насны дунд үеэс 30 насны эхэн үе хүртэл оргил үедээ байх бөгөөд 35 наснаас аажим аажмаар буурч нөхөн үржихүйн үйл ажиллагаанд хөгширөлт явагдаж эхэлдэг байна.
Өндгөн эсийн тоо ч багасдаг. Өндгөн эсийг бий болгогч өндгөн эсийн уутанцарын тоо 20-30 настай үеийнхтэй харьцуулбал ойролцоогоор тэн хагасаар буурч нас ахих тусам жирэмслэх магадлал буурдаг.

Улмаар хожуу жирэмслэлтээс үүдэн жирэмслэлттэй холбоотой төрөл бүрийн хүндрэл үүсэх, гэдсэн дэх хүүхдэд ч асуудал үүсэх магадлал өндөрсдөг. 

Стресс нь жирэмслэхгүй байх шалтгааны нэг болдог.

Хэт их стресс нь сарын тэмдгийг тогтворгүй болгохоос гадна, бэлгийн дуршилгүй болгодог. Ялангуяа ажил хийдэг эмэгтэйчүүд хувийн стрессээс гадна, хариуцлага, квот, хамт ажиллагсдын харилцаа зэрэг өргөн хүрээний стресстэй байдаг. Мөн жирэмсэн болж хүүхэдтэй болохыг ажил хийхэд саад гэж үзэх хүн ч байдаг. Гэвч хүүхэдтэй болох хугацаа хязгаарлагдмал гэдгийг мартаж болохгүй.

Удаан хугацааны турш жирэмслэх оролдлого хийсэн ч жирэмслэхгүй байгаа хосууд үргүйдлийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлээрэй.

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.