Хичээл 1: Жирэмслэх механизм
2016-05-16

Кацүшика улаан загалмайн амаржих газрын дэд захирал Тошихару Сүзүки эмчийн хянасан жирэмслэхээр төлөвлөж буй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биеийн суурь мэдлэг болон жирэмслэх механизмыг танилцуулж байна.

Жирэмслэх гэдэг нь маш олон эр бэлгийн эсээс ялсан нэг эр бэлгийн эс өндгөн эстэй нийлж үр хөврөл үүсэхийг хэлнэ.
Жирэмслэлт гэж бодохоор амархан ойлголт юм шиг бодогдох боловч мэдэхгүй зүйл маш их бий. Үр хөврөл үүсэх хүртэлх явцыг танилцуулъя.

Эр бэлгийн эс болон өндгөн эсийн онцлог
Эр бэлгийн эс: Эрүүл эрэгтэйн хувьд бэлгийн харьцаанд орохдоо 1мл –т 20,000,000 аас дээш эр бэлгийн эс /урт нь 0,05-0,06мм/ гадагшлуулдаг. Энэ дундаас умайн гуурсан хоолойд хүрэх нь ойролцоогоор 60 ширхэг бөгөөд тэдэн дундаас 1 нь л амжилтад хүрнэ. Үтрээнд эр бэлгийн эсийн амьдрах хугацаа 3-5 өдөр байдаг.
Өндгөн эс: Эрүүл эмэгтэйн хувьд өндгөвчид ойролцоогоор 7 сая ширхэг эс байдгаас сард 20 орчим ширхэг нь боловсорч өндгөн эс гадагшлах хугацаанд
1 ширхэг өндгөн эс /диаметр 0,2мм/  гадагшилдаг. Өндгөн эс гадагшласнаас хойш 24 цагийн хугацаанд үр хөврөл үүсэх боломжтой байдаг.

 

Жирэмслэлт бий болох
1 Эмэгтэй тал хүлээн авахад бэлэн болох үе:

Сарын тэмдэг дууссаны дараа эмэгтэй дааврын үйл ажиллагаагаар эмэгтэй хүний бие жирэмслэх бэлтгэлийг эхлүүлдэг.

Өндгөвчид сар бүр (баруун, зүүн аль нэг талд) 20 орчим ширхэг өндгөн эс боловсордог. Тэр дундаас 1 ширхэг өндгөн эс боловсорч гадагшилдаг.

Өндгөн эс гадагшлаж эхлэхэд эхийн сав нь үр тогтоход амар болгохын тулд илүү зузаан, зөөлөн болж эхэлдэг.

Дашрамд дурдахад 2 өндгөн эс боловсорч тус тусдаа эр бэлгийн эстэй нийлж жирэмслэхийг ихэр жирэмслэлт гэнэ.

2 Эр бэлгийн эстэй өндгөн эс нийлж үр тогтох:

Боловсорсон өндгөн эс үрийн хоолойн салбангаас умайн гуурсан хоолойгоор орж умайн хөндийд ойролцоогоор 24 цаг эр бэлгийн эсийг хүлээдэг. Эмэгтэйн үтрээнд гадагшилсан эр бэлгийн эс өндгөн эсгийг чиглэн умайн хөндий рүү урагшилдаг. Тэгээд хамгийн түрүүн ирсэн хамгийн эрүүл, хүчтэй нэг эр бэлгийн эс өндгөн эсийн бүрхүүлээр нэвтрэхэд өндгөн эс бусад эр бэлгийн эсүүдийн халдлагыг зогсоож саад үүсгэдэг бөгөөд үр хөврөл явагдаж эхэлнэ.

3 Амжилттай нийлсэн үр хөврөл:

Үр хөврөл нь 1 ээс 2 ширхэг, 4 ширхэг, 8 ширхэг.......-т  хуваагдсаар эсийн хуваагдал явагдангаа умайгаас савруу чиглэн урагшилдаг.
Ингэсээр саванд хүрч, савны дотор хананд сайн бэхлэгддэг.

Жирэмсний долоо хонгоор тооцвол 2 долоо хоног 6 өдрөөс 3 долоо хоногтой үе. Сараар тооцвол нэг сар хүрэхэд 7 хоног орчмын өмнөх үе. Жирэмслэлт явагдахын зэрэгцээ эмэгтэйн бие ургийг өсгөж тэтгэж эхэлдэг.

Энэ үед хараахан жирэмсний шинж тэмдэг илрэхгүй боловч савны хананд ихэс /ургын хоол тэжээлийн эх үүсвэр/ -ийн үндэс болох үс бага багаар үндэс шиг томорч эхлэх зэрэг бяцхан амийг хамгаалах, тэтгэх бэлтгэл эхэлдэг.

 

 

 

Өндгөн эс боловсрох өдрийг мэддэг үү?

Урд өмнө нь жирэмслэхээр төлөвлөж байх үедээ биеийн халууныг хэмжиж тэмдэглэдэг байсан. Биеийн халуун багаас их болон өөрчлөгдөөд, биеийн халуун огцом буурах өдөр өндөг эс боловсрох өдөр бөгөөд тэр үед нөхөртэйгөө харьцаанд ороход жирэмслэх магадлал өндөрждөг гэж үздэг байсан.

Гэвч сүүлийн үед биеийн халууныг хэмжих арга нь оновчтой жирэмслэх мөчлөгийг олж чадахгүй гэж үзэж байгаа. Учир нь судалгаагаар биеийн халуун огцом буурах өдөр өндгөн эс гадагшилдаг эмэгтэй 10 хувь л байдаг. Эмэгтэйчүүдийн 80 хувь нь өндгөн эс гадагшлахад биеийн дулаан өөрчлөгддөггүй нь батлагдсан.

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.