Жирэмсний 5 сартай үе
2016-05-16

Жирэмсний 13-17 дахь 7 хоног


Жирэмсний 5 сартай буюу 16-19 долоо хоногтой үе:

Жирэмсний 5 сартай болоход гаднаас харахад шууд мэдэгдэхүйц болж гэдсэн дэх ургийн хөдөлгөөн эхэд мэдэгдэг болсон байна. Мөн энэ үед ургийн хүйс тодорхой болно.

Ургийн жин 80-250г орчим болсон байна.  Ургийн хөдөлгөөн эхэд мэдэгдэхүйц болно. 
Эхийн биеийн жин нэмэгдэнэ. Энэ үед дасгал хөдөлгөөн их хийхэд амьсгаадан амархан ядрах учраас сайн амарч байх хэрэгтэй.

Жирэмсний хордлого арилж хоолны дуршил нэмэгдэнэ. Жирэмсэн эхийн жин 5 сартай үед 10-12 кг аар нэмэгдсэн байх нь хэвийн.
5 сартайгаас эхлэн жирэмсэн эхийн жин сард хэд хэдэн кг нэмэгдэх учир калори багатай хоол хүнс сонгон хэт таргалахгүй байх хэрэгтэй.

Энэ үеэс эхлэн жирэмсний бүс хэрэглэх шаардлагатай.

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.