Жирэмсний 4 сартай үе
2016-05-16

Жирэмсний 4 сар буюу 12-15 долоо хоногтой үе

Жирэмсний 4 сартай болох үед аажим аажмаар жирэмсний хордлого арилж тогтворждог үе.

Ургийн хэмжээ 16см орчим болсон байх ба ураг энэ үеэс өдөр өдрөөр өснө. Биеийн жин 40-100гр орчим байна. Энэ нэг сарын хугацаанд ургийн жин 2-3 дахин томорно.

Ураг гэдсэндээ гараа хөхөж чадахуйц болсон байна. Энэ нь төрөөд шууд хөхөө хөхөх бэлтгэл болж буй гэж яригддаг. 4 сартай болоход ургийн хүйс тодорхойлогддог.

3 долоо хоногтойгоос үүссэн ихэс 4 сартай болоход бүрэн боловсорч жирэмсэн эхийн шим тэжээлийг урагт дамжуулж эхэлдэг. Ураг артерийн судсаар дамжуулан хэрэгцээт шим тэжээл болон хүчилтөрөгчөө ихсээс авч, илүүдэл хаягдал болон нүүрс төрөгчөө веннийн судсаар ихэс рүү шилжүүлдэг.

4 сартай үед эхийн хэвлий нэлээд томрох учир биед эвтэй сул хувцас сонгон өмсөх хэрэгтэй. Мөн цус дутагдлаас болж толгой эргэх учир унахаас сэргийлж аль болох намхан өсгийтэй гутал сонгож өмсөх хэрэгтэй. 

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.