Жирэмсний 3 сартай үе
2016-05-16


Жирэмсний 9-12 дахь 7 хоног



Жирэмсний 3 дахь сар буюу 8-11 долоо хоногтой үе:

Үр хөврөлийн хэмжээ 8 см орчим болсон байна. Мөн энэ үед ургийн зүрхний цохилтыг сонсож болохоор болсон байна. 
Үр тогтсоноос хойш 40 дэх өдрөөс эхлэн үр хөврөл эсийн хуваагдал явагдаж хүн дүрстэй болж эхэлдэг.

Энэ үед үр хөврөлийн гар, хөлд нь хангалттай хэмжээний судас болон булчин сууж бага зэрэг хөдөлж эхэлдэг. 
Эхогоор харвал зүрхний цохилтыг сонсохоос гадна  хөдөлж байгааг нь харах боломжтой болсон байна.

Жирэмсний 3 сартай үед эхийн биед өөрчлөлт гарч эхэлнэ. Эхийн хөхний өнгө тодорч томорно. Анх өндөгний хэмжээтэй байсан эхийн сав энэ үед атгасан гарын хэмжээтэй болж томорно. Энэ үеэс эхлэн хувцсаа тохируулан өмсөх хэрэгтэй.

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.