Жирэмсний 2 сартай үе
2016-05-16


Жирэмсний 2 сартай үе буюу 4-7 долоо хоногтой үе.

Жирэмсний 2 сартай болоход эхийн биед бага багаар өөрчлөлт илэрдэг.
Энэ үед ургийн дотор эрхтнүүд бүрэлдэж эхэлнэ. Ураг бүрэлдсэнээс хойш хурдацтай өсч 2 сартай үед 12-14 мм орчим болсон байна.
Жирэмсний 4-12 долоо хоногтой үед ургийн дотор эрхтнүүд болон нүд, хамар, ам, яс, мэдрэлийн систем, булчин зэрэг хэсгүүд бүрэлдэж эхэлдэг.
Төв мэдрэлийн систем, тархи нь жирэмсний 3-5 долоо хоногтой үед бий болж зүрх нь жирэмсний 3 долоо хоногийн сүүлээс 4 долоо хоногтой болох үед цохилж эхэлдэг.

Ургийн эрхтэн бүрэлдэж буй энэ үед эмийн хэрэглээ нь маш муу нөлөөтэй байдаг тул хориглоно.

Мөн энэ үед жирэмсний хордлого эхэлнэ. Жирэмсний хордлоготой үедээ усыг маш бага багаар уух хэрэгтэй. Энэ үед жирэмсэн эх шим тэжээлтэй эрүүл хоолыг өдрийн 3 удаа тэнцвэртэйгээр хооллох нь чухал.

Жирэмсний 2 сартай үед биеийн жин 5-10 кг нэмэгдэх нь хэвийн учир тураах дэглэм барьж болохгүй. 

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.