Жирэмсний 1 сартай үе
2016-05-16



Жирэмсний 1 сартай үе гэж жирэмсний 0-4 долоо хоногийг хэлнэ. Энэ үе нь жирэмсний эхний үе бөгөөд биед шинж тэмдэг бараг илрэхгүй.
Жирэмсний эхний 7 хоногт өндгөн эс боловсрох үе бөгөөд ураг хараахан бүрэлдээгүй байна. 2 дахь 7 хоногт үр тогтоно.
3 дахь 7 хоногт эхийн саванд бэхлэгддэг бөгөөд 0-3 долоо хоногтой үед жирэмсний шинж тэмдэг хараахан илэрдэггүй.

Жирэмсний 1 сартай үед ургийн хэмжээ 1мм байдаг. Үр тогтох үед 0,1мм орчим байх бөгөөд жирэмсний 3 долоо хоногтой болоход 1мм орчим болж өсдөг.
Жирэмсний эхэн үед (1-4 сартай үед) Витамин А хэтрүүлэн хэрэглэвэл ургийн гажигтай болох учир хэтрүүлэн хэрэглэхээс сэргийлэх хэрэгтэй.

Жишээлбэл: Жирэмсний энэ үед элэг их идэх нь муу. Учир нь элэг цус төлжүүлдэг ч Витамин А гаар баялаг тул ургийн гажиг үүсэх магадлал өндөр. Цусаа төлжүүлэх өөр хүнсний зүйл сонгох хэрэгтэй. 

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.