Ээж та жирэмсний хэдэн 7 хоногтой вэ?
16-19 долоо хоног /5 сар/
2016-05-08

Хүүхдийн ерөнхий байдал

Яс болох булчин хөгжиж, идэвхтэй хөдөлгөөнтэй болсон байна

Энэ үед ургийн толгойн хэмжээ шувууны өндөгний дайтай байна. Тархинд хүчилтөрөгч зөөгөх механизмтай болсон байна. Мөн цусны эргэлтийн систем бүрэн гүйцэж биед цус сайн эргэлддэг болсон байна. Яс бэхжиж, булчин хөгжсөн учир хөлөө урагш нь сунгах биеээ эргүүлэх зэрэг уян хатан хөдөлгөөн хийдэг болсон байна. Мөн өөх үүсч эхэлсэн бөгөөд арьсан доор өөхөн давхарга бий болж арьс зузаан болсон байна. Арьсны өнгө улаан өнгөтэй байна. Мөн бүх биед үс ургаж, толгойн үс ч ургаж эхэлнэ. Хуруугаа хөхөж эхэлнэ.

Хүүхдийн хэмжээ ойролцоогоор 280г / жүрж 1 ширхэг/ орчим. Биеийн урт 25см байна.

 

Эхийн ерөнхий байдал

Тогтвортой үе

 Жирэмсний 5 сартай болоход савны хэмжээ том хүний толгойн дайтай болсон байх ба гаднаас харахад мэдэгдэхүйц болсон байна. Жирэмсний үзлэгээр сав / савны дээрээс умдагны яс хүртэл/ -ыг хэмжиж болохоор болсон байна. Хөхөнд уураг орж эхэлнэ. Бүсэлхийн хэмжээ дундаrаар 1 размераар томорно.  Хамгийн эртдээ жирэмсний 17 долоо хоногтойгоос ургийн хөдөлгөөнийг мэдэрнэ.

Тогтвортой үед шилжсэнээр эмч зөвшөөрвөл жирэмсний усан сэлэлт болон жирэмсний дасгал хийж болно. Биеийн жингээ барих болон сэтгэл санаагаа сэргээх зорилгоор тохирсон дасгал хөдөлгөөн хийгээрэй.

 

Амьдралын хэв маягт анхаарах

Хаана төрөхөө шийднэ.
Эрт дээр үеэс Япончууд жирэмсний 5 сартайгаас төрөх өдөр хүртэл хэвлийг ороож, хялбар төрөхийг хүсдэг заншилтай. Гэр бүл болгон эрүүл хүүхэд төрхийг хүсдэг шүү дээ. Мөн төрөх эмнэлгийг шийдэх хугацаа. Гэртээ төрөх болон эмнэлэг шилжүүлэхэд жирэмсний тэд дэх долоо хоногтойгоос хойш бол хүлээн авахгүй гэсэн шийдвэртэй байдаг учраас эртхэн шийдэх хэрэгтэй. Жирэмсэн  байх хугацаанд дааврын тэнцвэрийн нөлөөгөөр шүд хорхой идэх болон шүд өвчлөмтгий болдог. Мөн төрсний дараа хүүхдээ асрах учир эмнэлэгт үзүүлэх завгүй болдог. Энэ үед шүдээ сайн эмчлүүлэх хэрэгтэй. 

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.