Компаний танилцуулга
Монгол дахь албан ёсны борлуулагч АБИКО ХХК
2016-05-05
Компаний нэр "АБИКО" ХХК
Гүйцэтгэх удирдлага Ц.Ууганцэцэг
Хаяг УБ, СБД, 2-р хороо, 5-р хороолол, Эмоны 18/3 байр 1 тоот.  
Утас: 8801-3589
Уриа Хөгжил дэвшилд хамтдаа!
Байгуулагдсан он 2012
Үйл ажиллагааны чиглэл Импорт, жижиглэнгийн болон бөөний худалдаа
Бизнесийн зөвлөх үйлчилгээ
Харилцагчид
  • Pigeon корпораци, Япон
  • Kagome корпораци, Япон
  • Kimuratan корпораци, Япон
  • Aichi angel LLC, Япон
  • Watts корпораци, Япон
Эрхэм зорилго Өндөр чанартай бүтээгдэхүүн, сайн үйлчилгээгээр дамжуулж, хэрэглэгчиддээ эрүүл мэнд, эрч хүч, инээд бэлэглэнэ.
Үнэт зүйлс Мэргэжлийн өндөр чадавхи  - Бид хариуцлагаа ухамсарлан, өөрийн компанийн болон харилцагчдынхаа нэр төрийг өндөрт өргөн ажилладаг.
Үнэнч, шударга зарчим  - Бид хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн байж, харилцагч болон хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээдэг.
Хүсэл тэмүүлэл  - Хөгжил дэвшил, хүмүүсийнхээ сайн сайхны төлөө шинэ бүтээлч санааг урамшуулж, дэмжиж ажилладаг.

Он цагийн хэлхээ 2012: Японы хүүхдийн бүтээгдэхүүний шилдэг бренд Pigeon компанийн Монгол дахь албан ёсны дистрибютер боллоо.
2012: Японы хүүхдийн даавуун живх үйлдвэрлэгч Angels компанийн Монгол дахь албан ёсны дистрибютер боллоо.
2012: Японы хүүхдийн хувцас үйлдвэрлэгч Kimuratan компанийн Монгол дахь албан ёсны дистрибютер боллоо.
2015: Японы улсын  Кагомэ корпорацийн Монгол дахь албан ёсны дистрибютер болж, өндөр чанартай хүнсний бараа, ногооны шүүсийг нийлүүлж эхэллээ.
2015: Митс Жапан ХХК-д хөрөнгө оруулж, Японы гэр ахуйн өргөн хэрэглээний барааны хамгийн өргөн сонголттой сүлжээ дэлгүүрийг "Япон дэлгүүр" брендээр нээлээ.

Захирлын мэндчилгээ

Хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийн төлөө

      Абико компани нь 2012 оноос худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Япон улсын өндөр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэхийг зорин ажилласны дүнд  Японы салбартаа тэргүүлэгч компаниуд болох Рigeon, Kagome, Kimuratan корпорациудын Монгол дахь албан ёсны борлуулагчаар амжилттай ажиллаж байна. Мөн Абико компанийн хөрөнгө оруулалттай Митс Жапан ХХК нь хамгийн өргөн сонголттой Япон гэр ахуйн барааны салбар дэлгүүрүүдийг нээн ажиллуулж байна.

 Бидний хувьд бизнесийн өндөр ёс зүйг баримтлан ажилладаг ба харилцагч компаниудынхаа брендийн концепт, чанар, имейжийг Монголын хэрэглэгчиддээ таниулах ойлгуулах чиглэлээр чармайн ажилладаг. 
      
Өндөр чанартай бүтээгдэхүүнийг зөвхөн борлуулаад зогсохгүй эрүүл мэнд, хүүхэд бойжуулах талаар үнэ төлбөргүй сургалт зөвлөгөөг тогтмол хийдэг нь бидний онцлог юм. Тухайлбал: Эцэг эхийн хайрнаас соёолон ургасан үр хүүхдээ хэрхэн эрүүл саруул энх тунх өсгөн бойжуулах талаар  “Бидний хайр таны хүүхдэд” уриатай Пижион компанийн үзэл санааг манай хамт олон  бусдад түгээх , таниулах , сурган хэрэгжүүлэх үүднээс тэдний арга туршлагыг байнга бусдадтай хуваалцсаар байна. 
     Мөн байгаль, нийгэм , хувь хүмүүсийн сайхан амьдралын төлөөх сайн үйлсэд хувь нэмрээ оруулах  үзэл санаагаар жигүүрлэсэн “Кагоме” брендийн бүтээгдэхүүнээр дамжуулан Япон улсын хүн амын  эрүүл мэнд, урт нас , сайхан амьдралд оруулсан тэдний хувь нэмрийг ч бид Монголын ард  түмэндээ мэдрүүлэн хүртээхээр “Амьд байгалийн амт шим, ач тус” гэсэн уриа удирдамжтайгаар  ажиллаж байна.

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.