Компаний танилцуулга
Пижион Компанийн ёс зүй
2016-03-19

Компанийн ёс зүйн удирдамж

Нярай хүүхдийн хөхөөр хооллолт болон хүүхдийн өсөлтийн явцыг хагас зууны турш гүнзгий судалж, хүүхдэд хэрэгцээтэй олон төрлийн чанартай сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадгаараа Пижион брэнд давуу талтай. Пижион брэнд нь аж үйлдвэрийн тэргүүлэх компани мөн тэргүүлэх брэнд гэж хүлээн зөвшөөрөгдсөн байна.

Компанийн ёс зүйн удирдамж

Доор дурдсан бүх дүрэм журмыг компанийн ажилчин нэг бүр өндөр итгэл үнэмшилтэйгээр даган мөрдөж үйл ажиллагаагаа явуулахыг та бүхэнд амлаж байна.

  1. Пижион нь / Хайр, хайрыг үүсгэдэг/ компаний уриаг үндэслэн үйл ажиллагааныхаа бүх шат дамжлагад өндөр ёс зүйтэйгээр үйл ажиллагаагаа явуулна.
  2. Пижион нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ дамжуулан нийгмийг сайжруулахад хувь нэмэр оруулан ажиллах болно.
  3. Пижион нь гараг дэлхийн үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, өөрийн үйл ажиллагааны бүх салбарт байгаль орчинд ээлтэй бодлоготой байна. 
  4. Пижион нь ямар ч тохиолдолд ажилчдынхаа эрх, хувийн байдлыг хүндэтгэн ялгаварлалгүй ажиллахад таатай ажлын байр, орчинг бүрдүүлж, шударгаар үнэлж, өөрөө өөрийгөө таних ажлын байрыг амлаж байна.
  5. Пижион нь үйл ажиллагаандаа нээлттэй чөлөөт өрсөлдөөн явуулж, эрүүл бизнесийг өсгөхийг эрмэлзэж байна.
  6. Пижион нь биет болон биет бус хөрөнгийг зохистой удирдан үр ашигтай ажиллана.
  7. Пижион нь зөвхөн хувьцаа эзэмшигчидэд төдийгүй нийгэмд, цаг хугацаанд нь зохих журмын дагуу компаний мэдээллийг ил тод байдлаар хангана.
  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.