Ээж та жирэмсний хэдэн 7 хоногтой вэ?
28-31 долоо хоног /8 сартай/
2016-04-15

Хүүхдийн ерөнхий байдал

Зүрх болон бөөр зэрэг эрхтний үйл ажиллагаа тогтворжиж, уушги амьсгалахад бэлтгэгдэж эхэлнэ

Зүрх нь баруун тосгуур, зүүн тосгуур, баруун ховдол, зүүн ховдол гэж хуваагдсан байгаа нь тодорхой мэдэгдэхээс гадна бөөр зэрэг дотор эрхтэн болон тархины төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа ч хэвийн явагдаж эхэлнэ. Ясны чөмөгний үйл ажиллагаа ч бараг бүрэн бүрэлдсэн байна. Уушгины өрц дээш доош болж уушги амьсгалж байгаатай төстэй хөдөлгөөн хийж эхэлнэ. Мөн сонсох эрхтэн бүрэн бүрэлдэж болж ээжийн цусны эргэлт болон гаднах чимээг ч сонсож чадна. Энэ үед хүүхдийн байрлал толгой доош чиглэлтэй болсон байна. Хүүхдийн жин ойролцоогоор 1800 г, биеийн урт 43см болсон байна.

Эхийн ерөнхий байдал

Хүүхэд томрохтой зэрэгцэн янз бүрийн өөрчлөлт гарна

 Сав хүйс хүртэл дээшилж ирдэг. Гэдэс нэлээд томорч ургийн хөдөлгөөн тодорхой мэдрэгдэнэ. Мөн ихэс бүрэн боловсорсон байна.

Энэ үед эхийн бие хүүхдэд сахарын хэрэглээ өгөх механизмтай болдог тул өөрийн эрхгүй амттанд дурладаг ээж нар байдаг ч биеийн жин нэмэгдэх учраас анхаарах шаардлагатай. Мөн гэдэсний тэлэлт мэдрэгдэж эхэлнэ. Хэт томрох, өвдөлт хүчтэй болох, цус алдах зэрэг илэрвэл эмчид хандах хэрэгтэй. Сав томорч биеийн доод хэсгийн судсанд даралт өгдөг учир хол гар амархан хавагнадаг болдог

Амьдралын хэв маягт анхаарах

Одоо л санаснаараа дэлгүүр хэсье, хүүхдээ төрөхөөс өмнө найз нартайгаа уулзъя, гэх мэт хүсэл жирэмсний сүүлийн хугацаанд ээжүүдэд санагддаг. Гэвч хэт хөдлөх нь гэдэс томрох шалтгаан болдог тул хөдөлгөөнөө багасгах хэрэгтэй. Мөн энэ үедээ шинэ хүүхдээ угтан өрөөг нь бэлтгээрэй. Хүүхэдтэйгээ байх өрөөгөө дулаан чийгшлийг тааруулж болдог, агааржуулагчийн салхи шууд хүүхдэд таарахаар гүй байхаар бэлдэх хэрэгтэй.

Тавилгаа унахаар гүй хүүхдийн орны ойр орчим юм тавилгүй аюулгүй байдлыг хангаж өгөх хэрэгтэй. Мэдээж хүүхдийн өрөөнд тамхи татаж болохгүй. 

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.