Жирэмсний эхэн үе
Та жирэмсний хэдэн 7 хоногтой ээж вэ?
0-3 долоо хоног /1сартай/
2016-04-15

Хүүхдийн ерөнхий байдал

Эр бэлгийн эс өндгөн эстэй нийлж шинэ амь үүсгэнэ

Жирэмслэлт гэдэг нь эхийн саванд эр эм эс нийлж, умайн хананд сайн бэхлэгдэн бий болохыг хэлнэ.

Эр эм эс нийлж тоо томшгүй эсийн хуваагдлын давтамж явагдсанаар биеийн суурийг бий болгодог. Жишээ нь умайн хананд бэхлэгдсэний дараа 5 дахь орчим өдөр нь ирээдүйн тархи нуруу болж хуваагдах мэдрэлийн сувгийн үндсэн хэлбэр үүсдэг. Мөн эр эм эс нийлснээс 2 хон долоо хоног / жирэмсний 3 долоо/ тойгоос зүрх, элэг, судас зэргийг үүсгэх үндсэн суурь бий болж эхэлнэ. Гар хөлийн хэлбэр ч заламгай хэлбэрээр үүсэж эхэлнэ. Жирэмсний 3 долоо хоногтойд ургийн хэмжээ ойролцоогоор 1мм-ээс бага, биеийн жин 1г-аас бага байна. Харагдах хэлбэр толгой хэсэг нь биеийн хагас орчмыг эзэлж урт сүүлтэй далайн морь шиг хэлбэртэй байна. 

Эхийн ерөнхий байдал

Жирэмслэлтийн шинж тэмдэг хараахан илрэхгүй

Жирэмслэлтийн долоо хоногийг тоолохдоо сүүлийн сарын тэмдгийн эхэлсэн өдрийг жирэмсний 0 сар 0 өдөр гэж тооцно.
Жирэмслэх явц нь умайд эр эм эс нийлж, эхийн саванд бэхлэгдэх 2 долоо хоног 6 өдрөөс 3 долоо хоногийн хугацаатай. Үр хөврөл үүсэхтэй зэрэгцэн эхийн саванд ихэс / хүүхдийн хоол тэжээлийн эх үүсвэр/ нь үндэс шиг томорч эхлэх зэрэг бяцхан амийг хамгаалах бэлтгэл эхэлдэг. 

Энэ үед савны хэмжээ нь жирэмслэхийн өмнөхтэй ижил шувууны өндөг шиг байна. Хордлого зэрэг шинж тэмдэг хараахан илрэхгүй.

 

 

Амьдралын хэв маягт анхаарах

Архи тамхинд анхаарал хандуулах

Архи, тамхи хэрэглэхгүй байх хэрэгтэй. Жирэмсний эхэн үед архи хэтрүүлэн хэрэглэснээр ургийн эрхтэн бүрэлдэхэд асуудал үүсдэг. Мөн тамхинд агуулагддаг никотин нь судсыг нарийсгадаг үйлчилгээтэй учир гэдсэн дэх хүүхдэд хангалттай шим тэжээл болон хүчилтөрөгч хүргэхгүй болдог. Мөн зулбах эрсдэл өндөрсгөдөг. 

Жирэмсэн гэдгээ мэдээд шууд архи тамхинаас гарна гэхэд хэцүү байдаг. Тийм учраас хүүхэдтэй болохоор төлөвлөсөн даруй бэлтгэж эхлэх хэрэгтэй. Гэр бүлийн туслалцаа ч мөн маш хэрэгтэй.

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.