Компаний танилцуулга
Пижион компанийн Логоний тайлбар
2016-03-19

“Пижион” нэрний гарал үүсэл болон компанийн логоны тайлбар

“PIGEON”/ Пижион / буюу ТАГТАА.

Анх 1951 онд Энх тайвны бэлэг тэмдэг болгож “Тагтаа” гэсэн утгатай энэхүү нэрийг компанидаа өгөхдөө ХҮҮХЭД бүрт аз жаргалыг хүсэж, даян дэлхийд энх тайвныг түгээсэн компани болохыг бэлгэдсэн байдаг.

Өнөөдөр ч гэсэн энэхүү хүсэл, зорилгоо хадгалсаар байгаа бөгөөд ирээдүйд ч хувирахгүй гэдэгт эргэлзэхгүй байна.

“PIGEON”/ Пижион / гэсэн үгний “P” үсгийг сайтар анзаарч харвал энэхүү үсэг нь том зүрхэнд багтсан жижиг зүрхийг дүрсэлсэн байдаг. Пижионы лого нь Ээж болон хэвлий дэх ургийн зүрхийг бэлгэдсэн хайрын бэлэг тэмдэг юм.
Мөн Пижионы зүгээс энэ дэлхийн бүх ээж, хүүхэд, гэр бүлд бэлэглэж буй хайрыг илэрхийлдэг.

Ээж, аавуудыг орлож чадахгүй ч олон олон ээж, аав, хүүхдэд хайрыг түгээхийг хүсдэг.

Энэ бол Пижионы үүрэг. Энэ бол Пижионы эрхэм хүсэл.  

  • SiteMap
  • Privacy Policy
  • Үйлчилгээний нөхцөл
  • Pigeon Corporation
    Copyright ©Pigeon Corporation All Rights Reserved.